European Association for Osseointegration-ы Их Хурал Ромд боллоо
29-Sep-2014 418 5.0 0

Italy: Италийн Ром хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын Оссеоинтеграцийн Холбоо (European Association for Osseointegration)-ны ээлжит Их хурал болж дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 4000 гаран зочид оролцлоо. Хурал дээр Европ, Канад, Америк, БНСУ-ын илтгэгчид имплант эмчилгээний сүүлийн үеийн чиг хандлагын талаар илтгэл тавьлаа. Энэ үеэр дараагийн их хурлын тов хэдий нь тодорхой болсон бөгөөд ирэх жилийн хурал Стокгольм хотод болно.

Энэ жилийн хурал нь зохион байгуулалтын хувьд нэлээд өөрчлөгдсөн нь ажиглагдлаа. Хурлын үндсэн үйл ажиллагаа эхнээсээ л нэгэн сэдвийн дор өрнөсөн бөгөөд лекцүүдийн илүү интерактив байлгахын тулд тодорхой эмнэлзүйн тохиолдлуудын хүрээнд илтгэгчид тус тусын эмчилгээний арга барилыг танилцуулж илтгэлийг илүү мэтгэлцээн хэлбэрээр өрнүүллээ. Тухайлсан зарим нэг асуултуудад хуралд оролцогчид өөрийн ухаалаг утсаа ашиглан санал өгөх байдлаар тухайн тохиоодолд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж олгосон байна.

Ромд болгосон энэ удаагийн хурлаас эхлэн хуралд оролцогчдод зохион байгуулагчдын үйл ажиллагааг үнэлэх эргэх холбоо (feedback) үүсгэх боломж олгох болсон нь орчин үеийн хурлын нэгэн шинэ чиг хандлага болж байгаа бөгөөд ирэх жилийн хурал илүү сайн зохион байгуулалттай болох итгэл төрүүлж байна.


Tag:конференц

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar