Korean Academy of Osseointegration EAO Их хуралд тусгай хуралдаан зохион байгууллаа
30-Sep-2014 523 5.0 0

Association for Osseointegration-ы энэ удаагийн Их хуралд уг их хурал зохион байгуулагдаж ирсэн түүхэнд анх удаа Европоос өөр орны мэргэжилтнүүд хүрэлцэн ирж уг хурлын зэрэгцээ тусгайлан хуралдаан зохион байгуулсан нь Европын холбоотой нягт хамтран ажилладаг Korean Academy of Osseointegration байлаа. Энэхүү онол практикийн хурлын Солонгосын бүлэг хуралдаан дээр БНСУ-ын Клиник болон сурганы нэр хүндтэй төлөөлөгчид computer-guided flapless implant surgery-ийн тухай мөн перимплантитын үрэвсэлд мэс заслын учруулж буй үр дагавар зэргийг хамарсан имплантын холбогдолтой өргөн хүрээний  чухал сэдвүүдийг хөндсөн илтгэлүүд тавьлаа.

 

Уг хуралд оролцож буй БНСУ-ын Асан Анагаах Ухааны Төвийн Нүүр Амны Мэс Заслын Төвийн профессор, Korean Association of Oral and Maxillofacial Surgeons-ы гадаад харилцаа эрхэлсэн захирал Prof. Bu-Kyu Lee-ийн хэлсэнээр бол энэ удаагийн Солонгосын бүлэг хуралдаан зохион байгуулсан нь Европын мэргэжилтнүүдэд Азийн орнуудын имплантын хөгжлийн талаар тал бүрийн ойлголтыг өгч чадлаа гэсэн байна.

2014 оны Ромд болох Их хуралд Солонгос тусгай хуралдаан зохион байгуулах эрх авлаа гэж сонсох үед Dr Je-Uk Park ерөнхийлөгч Dental Tribune Asia Pacific-д “Cutting edge of implant dentistry уриан дор оролцох манай шилдэг мэргэжилтнүүдийн илтгэлд оролцогчид сэтгэл хангалуун байх болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн ярилцлага гарсан нь түүнд маш их итгэл найдвар төрүүлсэн гэнэ.

Lee профессорын хэлж байгаагаар бол БНСУ-ын имплантын салбар эртнээс Дорно зүгийн стандартыг байримтлаагүй бөгөөд сүүлийн жилүүдэд уг стандартаас хэд дахин илүү чанарын үзүүлэлтэнд хүрээд байгаа юм байна.

“Имплантын гол эх үүсвэр болон хөгжил дэвшил нь Европоос эхэлсэн гэдгийг бидний ихэнх нь мэднэ л дээ. Гэвч бид энэ удаа өөрийн улсын имплантын эмнэлзүйн мэдлэг болон чадвар хэр түвшинд байгаа болон дэлхийн имплантын салбарт хэр хувь нэмэр оруулж байгааг үзүүлэх боломж олдож байгаад баяртай байна”

Европын Холбоо энэхүү хүндэтгэлээ бусад имплантын зах зээлийн нэр хүндтэй оролцогчид тухайлбал Япон, АНУ-ын төлөөлөгчдөд олговол сайн хэрэг юм. Энэхүү хамтын ажиллагаа нь хуралд оролцогчдод имплантын жишиг үнэлгээ, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чухал юм гэсэн байна.


Tag:Солонгос, шүдний имплант, үйл явдал, конференц

Бусад мэдээлэл:






avatar