Имплант эмчилгээнд насны хязгаар байхгүй
01-Oct-2014 560 5.0 0
Зарим нэг имплантын талаар хийсэн судалгаанд 60-аас дээш настай хүмүүст имплант суулгах нь амны хөндийн төдийгүй биеийн ерөнхий байдалд сөргөөр нөлөөлдөг тухай дурдсан байдаг нь настай хүмүүсийг имплант суулгахад эрсдэл өндөртэй групп гэж авч үзэх шалтгаан болсон. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн European Association for Osseointegration (EAO)-ы Онол практикийн хурлын үеэр имплантын салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд имплант суулгахад насны хязгаар байгаа эсэх асуултанд нэг мөр тодруулга өглөө.
 
Женевийн Их Сургуулийн Ахмад настны согог заслын салбарын (Division of Gerodontology and Removable Prosthodontics) дарга Prof. Frauke Müller имплант нь настай хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байх магадлалтай ч хувь хүний болон нийгмийн талаас маш сайн нөлөө үзүүлдэг болохыг тэмдэглэсэн байна. Тэрээр мөн ахмад насны хүмүүст имплантын survival rate бага үзүүлэлттэй байдаг гэсэн баталгаа байхгүй талаар мөн шүдний имплант нь ахмад настнуудын амьдарлын чанарыг дээшлүүлэхэд маш чухал нөлөө үзүүлдэг талаар жишээ татан ярьсан байна.   
 
Тэрээр 2005 онд Journal of Dentistry-д хэвлэгдсэн “The impact of conventional and implant supported prostheses on social and sexual activities in edentulous adults: Results from a randomized trial 2 months after treatment” судалгааг жишээ болгож шүдгүйдэл нь хувь хүмүүсийн амьдралын чанар болон бэлгийн дур хүсэлд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болохыг дэлгэрэнгүй үзүүлсэн байна. Уг судалгаанд оролцогчид эрүүндээ шүдэлбэр тогтоох зориулалттай 2 имплант суулгуулсан бөгөөд үүний дараа идэх, ярих, үнсэх, эвшээх үйлдлүүдийг хийхэд мэдэгдэхүйц дэшил гарсан гэдгийг тэмдэглэсэн байна. Түүнчилэн авагддаг шүдэлбэрээс шалтгаалсан бэлгийн үйл ажиллагааны үеийн сэтгэлийн зовиур нь уг шүдэлбэрийг хэрэглэсний дараа бараг байхгүй болсон гэсэн байна. 
 
Prof. Frauke Müller имплант суулгахад насны хязгаар байхгүй боловч ахмад настнуудад имплант суулгахдаа түүний зарим нэг өвөрмөц хүчин зүйлсийг тооцож үзэж байх шаардлагатай. Жишээ нь артриттэй өвчтөнд авагддаг шүдэлбэр зүүлгэх нь тийм ч зохимжтой биш . Харин имплантад тулгуурласан авагддаг шүдэлбэр нь түүнтэй харьцуулахад зүүхэд авахад ч амархан юм. Түүнчилэн цэвэрлэхэд ч амархан учир шүдний эмч түүнийг хэрхэн арчлах талаар зааж сургах хэрэгтэй гэсэн байна. 

Tag:үйл явдал, шүдний имплант, конференц

Бусад мэдээлэл:






avatar