Имплантаас ион ялгарах нь хүний биед хортой
03-Oct-2014 0.0 0

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын стандартын байгууллагын Шүдний салбарын техникийн комиссын 50 дах удаагийн уулзалт Герман улсын Берлин хотод боллоо. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан хөндлөнгийн экспертүүд амны хөндийн тусламж үйлчилгээний талаар ярилцахдаа шүдний имплантын шинэ стандартын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Комиссын хурлын дараа Dental Tribune ONLINE   имплантын 50 жилийн клиникийн туршлагатай, Европын хамгийн ахмад имплантологчидын нэг, Францын Үндэсний Стандартын байгууллагын гишүүн Dr Jean-Paul Davidasтай тус салбарт гарч буй сүүлийн үеийн дэвшлийн талаар ярилцлаа.

Давид эмчээ энэ удаагийн уулзалтан дээр имплантын яг ямар асуудал дээр нь гол анхаарлаа хандуулж ярилцсан бэ?
Бид имплантын орчин үеийн технологийн инновацийн талаар авч хэлэлцлээ. Энэхүү стандартын комисст дэлхийн 30 гаран орны хөндлөнгийн экспертүүд ордог бөгөөд шүдний имплантаас ион ялгарч байгаа судалгааны үр дүн дээр тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Оссеоинтэгрэшны эцэг Prof. Per-Ingvar Brånemark титаныг шүдний салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж болохыг анх нээж гаргаж ирсэн. Гэсэн хэдий ч зарим имплантууд зэвэрсэнээс, задрал явагдсанаас болж ион алдаж байгаа асуудал гарч ирээд байна. Энэ металлын задралын улмаас ялгарч буй бүтээгдэхүүн нь хүний биед удвал аажимдаа тухайн хүнд муу нөлөөтэй. Энэ ион алдалтыг бид үнэлэх ёстой. Гэвч энэхүү ион алдаж байгаа процессийг үнэлэх шинэ стандарт одоо хөгжлийнхөө шатанд байна. Шинэ стандарт мөрдөгдөж эхэлтэл ямартаа ч 5 жил болох байх.

Металл имплант хүний биед ямар хор хөнөөл учруулах вэ? Энэ асуудал цаашдаа хэрхэх бол?
Металлын ион ялгарах процесс нь маш аюултай дархлал хордлогын шинж тэмдэг үүсгэнэ. Үүний улмаас тархи, уушиг, бөөрөнд эрхтэн тогтолцооны эмгэг үүсч хавдар болох магадлалтай. Гэсэн хэдий ч одоохондоо бид алсын үр нөлөөллийг баримттайгаар тодруулж амжаагүй байна. Гэхдээ л имплантын зэврэл болон ион алдагдал бол хүний биед аюултай гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон.
Бидний зорилго бол ирэх 10 жилийн хугацаанд энэхүү ион алдагдлыг үнэлдэг шинэ стандартыг боловсруулах. Хэрэв металл имплант нь аюултай зүйл юм бол бид өвчтөнүүдээ бас хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Жишээ нь бид металл имплантыг шүдний салбарт ашиглахыг зогсоож түүний оронд түүнтэй төстэй материалуудаар хийгдсэн тухайлбал шаазан имплантыг санал болгож болох юм. Шаазан имплант ойрын жилүүдэд тус салбарт нэвтрэхэд хэдий нь бэлэн байгаа зүйл. Гэхдээ л яг ингэж шийдтэлээ ч арай эрт байнаа.

Сүүлийн 10 жилд имплантын салбарт маш олон стандарт хууль журам нэвтэрч байна. Энэ нь үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ гаргахад төдий хэмжээгээр бэрхшээл учруулж байгаа болов уу?
Харамсалтай нь энэ бол үнэн. Миний бодлоор бол хангалттай олон стандарт өнөөдөр бий. Энэ олон хууль дүрэм нь аль нэгнийг нь монополь болгох эрсдэлтэй. Зах зээл дээрх олон имплантын компаниуд дотроос зөвхөн цөөн хэсэг нь л тухайн улс орны зохицуулгыг давж гарах боломжтой.
Иймээс эрүүл мэндийн бүтээгдэхүүний стандарт хууль тогтоомжийг оновчтой энгийн болгох хэрэгтэй. Миний бодол бол аль ч улс оронд ижил мөрдөгддөг дэлхийн стандарт л гаргах хэрэгтэй.

Эх сурвалж: www.dental-tribune.com
 


Tag:шүдний имплант, судалгааны тойм

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar