ICOI World Congress Токио хотод болж байна
05-Oct-2014 0.0 0

TOKYO, Japan: 10 жилийн өмнө International Congress of Oral Implantologists (ICOI)-ийн World Congress Япон улсын Токио хотод анх удаа болж байлаа. 10 жилийн дараа энэ өдөр дэлхийн хэмжээний нэр хүндтэй энэ Их хурлын энэ жилийн ээлжит чуулган Япон улсын нийслэлд дахин нээлтээ хийж байна. Tokyo International Forum нь маргааш буюу 10-р сарын 5-нд хуралдаад дуусна.

Зохион байгуулах хорооны дарга Dr Koichi Ito 9-р сард Dental Tribune Asia Pacific-д өгсөн ярилцлагадаа Токиогийн энэхүү чуулганд оролцогчид Олон улсын болон Японы нэр хүндтэй мэргэжилтнүүдийн илүү алсыг харсан өндөр түвшний илтгэлүүдийг сонсох боломжтой гэж байсан нь өнөөдөр биеллээ олж байна. Чуулганд тавигдах илтгэлийн сэдвүүдэд АНУ, Баруун Европ, Японы имплантын салбарын нэр хүндтэй экспертүүдийн cone beam computerised tomography-ыг оношлогоонд ашиглах, имплантын гадаргуу болон оссеоинтэгрэшний хамаарал, шүд нөхөн сэргээх технологийн ирээдүй зэрэг сэдвүүд багтаж байна. 

Чуулганы зэрэгцээгээр Тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болох бөгөөд уг үзэсгэлэнд дэлхийд нэр хүндтэй 50 компани оролцож сүүлийн үеийн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний шийдлүүдээ дэлгэн үзүүлнэ гэнэ.

"10 жилийн өмнө анхны Их хурлыг зохион байгуулж байсан үетэй харьцуулбал Японы имплантын салбарт гайхамшигтай дэвшил гарсан гэж бодож байна” гэж Ито сан хэлж байна. "ICOI –ийн зүгээс өнгөрсөн хугацаанд үнэхээр өндөр хэмжээний тусламж үзүүлж байсны хүчинд бидний гишүүнчлэлийн хүрээ Япон даяар нэмэгдэж эмнэлзүйн үйл ажиллагаа сайжирсан нь олон нийтийн зүгээс бидэнд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн билээ” гэж Ito сан тайлбарлалаа. 

Одоогийн байдлаар бүхий л Япон улс даяараа бол шүдний эмч нарын илүүдэлтэй байгаа  талаар авч хэлэлцэх болсон ч тэдний маш цөөхөн хувь нь имплант суулгаж байгаа юм. Энэ цөөхөн хэсэгийн тодорхой хувь нь жилд 10 гаранхан имплант л суулгадаг гэж ICOI-ын дипломат төлөөлөгч, нэрт имплантологич Dr. Yoshiharu Hayashi хэлж байна. Түүнийхээр бол Японы нийт хүн амын дундах имплантын талаарх мэдлэг маш муу байгаа бөгөөд имплант эмчилгээний үнийг аль болох буулгаж өвчтөнгүүд эмчээ сонгох боломж олгох нь энгийн иргэд өндөр чанартай үйлчилгээ авах, мэс заслын дараах элдэв хүндрэлээс сэргийлэхэд тус дэм болох гэнэ.

Бас нэг асуудал нь имплантын боловсрол олгоход имплантын салбарын томоохон үйлдвэрлэгчдийн дэмжлэгтэйгээр гардан дадлагын сургалтуудыг байнга зохион байгуулах явдал бөгөөд одоогоор эмнэлзүйн сургалт хангалттай түвшинд хүрээгүй байгаа гэнэ.

"Хэрэв ICOI-ийн сургалтын системийг энэхүү чуулганы үеэр олон эмч нарт хүргэж чадвал энэ нь үйлдвэрлэгчдийн явуулдаг сургалтаас хамаагүй илүү байх бөгөөд өвчтөнүүд имплантыг аюулгүй зүйл гэдгийг бүр ихээр мэдрэх боломжтой болно” гэж Dr Hayashi үзэж байна.

Энэ жилийн World Congress-ийг ICOI-ийн Asia-Pacific section зохион байгуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар хуралд нийтдээ 1400 орчим мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх хэсэг нь Япон эмч нар байна. ICOI Asia-Pacific branch нь 1998 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 3000 гаран гишүүнтэй юм байна.

 


Tag:Япон, конференц, үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar