Ясны хэлбэр ба чанарын тухай ойлголт
06-Oct-2014 1588 5.0 0

Ясны түвшин, хэлбэр, чанар зэрэг нь имплантын эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай маш чухал үзүүлэлтүүд юм. Эдгээр үзүүлэлтүүдээс шалтгаалж мэс заслын техник блон имплантын хэмжээ сонгоно.
Ясны түвшин гэдэг нь имплант суулгах хэсгийн имплант суулгах боломжит ясны эдийн хэмжээ бөгөөд түүнээс шалтгаалан имплант суулгэх эсэхээ шийднэ. Ясны эдийн чанарт ясны нягтрал, бат бэх чанар болон уян харимхай чанар зэрэг үзүүлэлтүүд хамаарах бөгөөд уян харимхай чанар нь имплант суулгасны дараа шүдэлбэрийн зүгээс ирэх даралтыг тэсвэрлэх эсэхийг тодорхойлох гол хүчин зүйл юм.

Ясны хэлбэр
Ясны эдийн түвшин багасах буюу ясны хатингаршил нь олон хүчин зйүлсээс шалтгаалах бөгөөд тэдгээрт гэмтэл, халдвар, холбоос эдийн эмгэг болон шүд авхуулах зэрэг хамаарна.
Шүд авхуулсаны дараа ясны эдийн хатинграшил нь тагнай ба хэлэн талаасаа илүү үүдэвч тал нь эмнэлзүйн хувьд илүү их ач холбогдолтой. Түүшин сэртэнгийн хатингаршилт эхний 3 сард шүд авхуулсаны дараах бусад хугацаанаасаа хамгийн хурдан явцтай байх бөгөөд  бараг 10 дахин хурдан шимэгдэл явагдана. Ялангуяа хоншоорын араа шүднүүдийн орчимд бусад хэсгүүдээсээ илүү их хатингаршил явагдана.
Ясны эдийн хатихгаршлыг хэлбэрээр нь ангилсан олон ангилал байх боловч Lekholm ба Zarb (1985) нарын ясны эдийн хатингаршлын дараах хэлбэрээр нь ангилсан ангилал илүү их ач холбогдолтой.
Энэ ангилал нь ясны эдийн хатингаршлыг 5 түвшинд ангилсан.


Зураг дээр дарж томруулж харна уу

Ясны эдийн чанар

Ясны эдийн чанар буюу ясны дотоод нягтралын үзүүлэлт нь тухайн ясны биомеханикийн шинж чанарыг нөхцөлдүүлнэ. Ясны эдлийн чанар муу байна гэдэг нь имплантын алдаа үүсэхэд шууд нөлөөлнө. Wolff’s laws (1892) ясны эдийн хэлбэр, үйл ажиллагааг математик загварчилал дээр үндэслэсэн биомеханикийн хүчин зүйлээр тайлбарласан нь эмнэлзүйн их ач холбогдолтой юм.  Уг тооцооллоор бол эрүүний ясны нөлөөллийн хүчийг шингээх нэгж нь cortical bone, coarse эсвэл trabecular bone –ы нягт хэсэг юм. Харин хоншоорын ясны хүчийг шингээх нэгжид шанааны нум болон тагнай хамаарах бөгөөд тархи, нүдийг механикийн хүчин зүйллийн нөлөөллөөс хамгаална. Хоншоорын ясны cortical хэсэг нь нимгэн байх бөгөөд түүшийн шүд байгаа хэсэгт trabecular bone байдаг. Ясны эдийн хэлбэржилт болон дахин хэлбэржих процесс нь механикийн хүчин зүйлийн улмаас үүссэн ясны эдийн алдагдлыг нөхөн сэргээх түүнд дасан зохицох процесс бөгөөд ясны орчны хүчин зүйлсээс хамаарна.
Lekholm and Zarb (1985) нар ясны эдийн нягтралыг 4 түвшинд ангилж өгсөн.


Зураг дээр дарж томруулж харна уу

G1 нягтралтай яс нь эрүүний үүдэн бүлэг шүдний орчим, G2 нягтралтай яс нь эрүүний бусад хэсэг, G3 нягтралтай яс хоншоорын үүдэн бүлэг шүд, G4 нягтралтай яс буюу маш муу нягтралтай нь хоншоорын араа бүлэг шүдний орчимд байна.
Ясны эдийн чанар буюу нягтралын зэргээс хамааран ямар гадаргуутай ямар дизайнтай имплант суулгахаа сонгох тул энэ шинж чанар нь маш чухал юм. Ясны эдийн чанарыг зөв үнэлэх нь өрөмдөлтийн дараалал, эдгэрэлтийн хугацаа, имплант суулгах аргачлалыг тооцоолоход өндөр ач холбогдолтой.   



Jacques Malet "Implant Dentistry at a Glance" номноос хэсэгчилэн орчуулав


Орчуулсан Ч.Гантөмөр
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн багш
University of Tokushima, Japan-ы докторант

Энэхүү материал дээр цаг заваа гарган ажиллаж буйг минь хүндэтгэн хэрэв хуулбарлах бол монгол орчуулгын эх сурвалжийг дурдана уу


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar