Digital Dentistry Show шоу эхлэхэд долоо хоног үлдлээ
08-Oct-2014 388 0.0 0

Ирэх долоо хоногт Италийн Милан хотод анх удаа Digital Dentistry Show (DDS) үзэсгэлэн худалдаа болох болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь анх удаа шүдний эмнэлэг болон технологийн салбарыг бүхэлд нь хамран зөвхөн шүдний салбарын орчин үеийн чиг хандлага тоон технологийн бүтээгдэхүүний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм байна. Үзэсгэлэн худалдаа 10-р сарын 16-18 хооронд болно.

Пүрэв, Баасан гаригуудад 10-18 цаг, Бямбад 10-15 цагийн хооронд болох энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр тоон технлогийн салбарт дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн илтгэгчид энэхүү технологийн хамгийн сүүлийн үеийн ололт, цаашдын чиг хандлагын талаар лщкц унших бөгөөд бүх лекцүүд Англи болон Итали хэл дээр орчуулгатай явагдана гэнэ. Уг үзэсгэлэнд одоогийн байдлаар 200 гаран компаниуд ороцохоор мэдүүлгээ өгөөд хэдий нь талбайгаа худалдан авчээ.

Уг үзэсгэлэн болон гардан дадлагын шоунд оролцож буй оролцогчид тоон технологийн салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй нүүр тулан уулзаж өөрсдийн хүссэн чиглэлээр зөвлөгөө аьах боломжтой юм байна. DDS үзэсгэлэнд 3DIEMME, 3Shape, ACTEON, BIOLASE, GHIMAS, Henry Schein, MyRay, Orangedental, Procter & Gamble, Revello and Sirona; the International Cone Beam Institute, CROIXTURE компаниуд гол ивээн тэтгэгчээр оролцож байна.

Үзэсгэлэнд ороцохыг хүсэгчид www.digitaldentistryshow.com. хаягаар урьдчилан бүртгүүлж болох бөгөөд боломжгүй бол шууд on-site бүртгэл хийлгэж ч болох ажээ.
DDS үзэсгэлэн нь энэ жил Итали улсын Милан хотод болж байгаа бол цаашдаа дэлхий тойрон аялаж Ази Номхон далай, Европ, Америк, Ойрх дорнодод ээлжилэн зохион байгуулагдах төлөвлөгөөтэй юм байна.
 


Tag:үйл явдал, үзэсгэлэн худалдаа, конференц

Бусад мэдээлэл:






avatar