Шаазан материалын тухай (Ceramic materials)
09-Oct-2014 4.3 0

Шаазан нь шууд бус нөхөн сэргээх материал (    indirect restorative materials)-ын бүлэгт багтдаг томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд шүдний салбарын орчин үеийн хөгжил дэвшлийг авчирахад томоохон үүрэг гүйцэтгэсэн материал юм. Хамгийн гол амжилтанд хүргэсэн шинж чанар нь түүний байгалийн гэрлийг зөв хугалж хиймэл биш жинхэнэ мэт харагддаг гоо үзэмж төгс байдал юм.


Материалын тухай
Шаазан нь байгалиас гаралтай төрөлхийн хэврэг материал бөгөөд амархан хагардаг. Түүний бичил бүтцийн төгс бус байдлыг Griffith flaws гэх нэр томьёогоор илэрхийлэх бөгөөд тэр нь уг материалын дотор ямар нэг шалтгаанаар аяндаа бичил цуурал үүсэх бөгөөд ямар нэг арга хэмжээ авахгүй бол үргэлжлэн томорч хагарч унахыг илэрхийлдэг нэр томьёо юм.
Шаазангийн цуурал нь ихэвчлэн амны хөндийн зүгээс хоршихуйн нөлөө, шүлсний чийг гэх мэт таагүй нөхцөл байдлаа болж үүсдэг. Түүнчилэн цаг хугацаанаас шалтгаалсан материалын элэгдэл, хуучирч чанараа алдах байдал нь өөрөөс нь шалтгаалсан хагарлын дотоод хүчин зүйл болно. Материал үйлдвэрлэгчдийн хувьд шааүангийн хагарлаас сэргийлэн төрөл бүрийн арга хэмжээ авах бөгөөд янз бүрийн нэгдлүүдийг шаазангийн найрлаганд хольж бэхжүүлэх арга хэмжээ авдаг.
Шаазангийн хагаралаас сэргийлэх нь тухайн шүдэлбэрийн эмнэлзүйн төлөв байдал, шаазан шүдэлбэрийг бэлтгэх технологи, шаазан материалыг бэлтгэх үйлдвэрийн явц, бэхжүүлэлт гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.
Дээр дурдсан зүйлс нь шаазанг хагаралгүй амны хөндийд удаан хугацаагаар оршин байх нөхцлийг тодорхойлдог бол эдгээр нь заавал амьд шүдний ямар нэг бүтэц (natural tooth substrate) юм уу эсвэл хиймэл тулгуурын бүтцийн (artificial substructure) материал дээр тулгуурлаж байж л дээрх шинж чанарыг үзүүлж чадна.
Шаазангийн маш олон технологи байдаг ч тэдгээрийг нэгтгээд ерөнхийд нь 2 технологид ангилна.
1.    Олон давхаргат шаазангийн технологи (uni-layer restoration)
Шүдний гадаргуугаас (natural tooth substrate) эхлээд олон давхарга тавьж шүдний хэлбэр өнгө үзэмжийг гаргана.
2.    Хоёр давхаргат шаазангийн технологи (bi-layer restoration).
Зөвхөн хиймэл тулгуур бүтэц  (artificial substructure) дээр нүрэвчлэх байдлаар тавьж өгнө. Тулгуур бүтцийн материалуудад нь металл, нягтрал өндөртэй бэхжүүлсэн шаазан зэрэг орно.   
Ангилал
Шаазангийн маш олон ангилал байдаг. Тэдгээр ангиллууд нь материалын бүтцээр нь (матриц болон дүүргэгчийн шиж чанараас нь), гоо сайхны үзүүлэлтээр нь (тунгалаг, тунгалаг бус г.м), бэхжүүлэлтээр нь, шүдэлбэр бэлтгэх технологиор нь (гар аргаар болон зорж бэлтгэдэг), савлагдсан байдлаар нь (нунтаг/ шингэн асвэл ingot бэлдэц г.м) агилсан байдаг. Хамгийн энгийн ангилал бол юунаас гарган авсан шаазан бэ гэх гарал үүслийн ангилал бөгөөд энэ ангилалаар шаазанг
1.    Цахиурын гаралтай
2.    Хөнгөн цагааны гаралтай
3.    Zirconium гаралтай гэж ангилна.

Цахиурын гаралтай шаазан
Цахиурын гаралтай шаазангууд нь шиллэг нэгдэл их хэмжээгээр агуулах тул гэрлийг байгалийн аргаар хугалж маш гоё өнгө үзэмжтэй харагддаг. Уг шаазангийн найрлаганд төрөлхийн шүдний өнгийг гаргагч нэмэлт нэгдлүүдийг оруулж өгсөнөөр гайхамшигтай оптик шинж чанартай болдог.  Хэдийгээр өнгө үзэмж төгс сайханч энэхүү материалуудын сул тал нь хэврэг бөгөөд амархан хагач эвдэрэх магадлалтай тул дангаар нь хэрэглэх нь ховор заавал ямар нэг хатуулаг тулгуур бүтэц (substructures) дээр нүүрэвч тавих маягаар ашигладаг.
Цахиур агуулсан шаазангуудын төлөөлөл нь aluminosilicate glass, feldspathic, synthetic porcelain, leucite reinforced зэрэг юм. Цахиур агуулсан шаазанг бэхжүүлэхийн тулд төрөл бүрийн дүүргэгч нэмэлт бодисуудыг ашиглах бөгөөд тухайлбал шилэрхэг нэгдэл болох lithium disilicate нэмсэн бол шилэн шаазан гэх зэрэг нэр томьёо хэрэглэнэ.
Шилэн шаазангуудыг ихэвчлэн олон давхаргат (uni-layered) дан шаазан шүдэлбэрт ашигладаг бол feldspathic porcelain-ыг металл тулгуур бүтэц (substructure)-ийг нүүрэвчлэх байдлаар ашиглана.


Металл шаазан Porcelain fused to metal (PFM) restorations
Энэ нь металл тулгуур бүтэц (metal substructure) дээр цахурын төрлийн шаазангаар нүүрэвчилсэн шүдэлбэрийн технологи юм. Энэ технологи нь сүүлийн 50 жил эмнэлзүйн практикт хангалттай туршигдсан бөгөөд нэг болон олон тулгуурт бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, имплантын бүрээс зэргийг хийдэг шалгарсан арга юм.
Өнгөрсөн хугацаанд хийгдсэн олон тооны эмнэлзүйн судалгаагаар Металл шаазан бүрээсний 95%-ийн survival rates нь 10-аас дээш жил байсан байна. Одоо үед дан шаазан хийх боломжгүй тохиолдлуудад ашиглаж байна.
Металл шаазан бүрээсний нэг муу тал нь металл тулгуур хэсэг нь ил гарч буйлтай шүргэлцсэн эмнэлзүйн тохиолдлуудад буйлны өнгө өөрчлөгдөж хөхөлбөр туяатай болдог.
Хөнгөн цагаан агуулсан шаазан
Хөнгөн цагаан агуулсан шаазанг шиллэг нэгдэлийн агууламж бага эсвэл шиллэг нэгдэл огт агуулаагүй гэсэн 2 бүлэг болгон хувааж болно. Шиллэг нэгдэл бага агуулсан шаазан нь 3-D interpenetrating тогтоцтой байх бөгөөд шиллэг нэгдлүүдийг матрикс завсраар нэвчүүлсэн байдаг. In-Ceram® Alumina and In-Ceram Spinell® зэрэг төлөөлөгчид байна.
Шиллэг нэгдэл агуулаагүй шаазан нь polycrystalline бүтэцтэй бөгөөд төлөөлөгч нь Procera® Alumina шаазан юм. Хатуулаг чанар нь сайн хэдий ч гоо үзэмжийн хувьд төдийлөн шаардлагад нийцэхгүй тул uni-layered restoration-д ашигладаггүй.
Хөнгөн цагаан агуулсан шаазангуудыг ихэвчлэн цахиурын гаралтай шаазангуудаар бүрж bi-layered restorations технологийг ашиглах бөгөөд ингэж байж түүний гоо сайхныг дээшлүүлэх төдийгүй шүдийг элэгдүүлдэг муу чанарыг нь арилгадаг.


Zirconia
Zirconia-д тулгуурласан шаазангууд нь сүүлийн үед дан шаазан материалын хамгийн их ашиглагддаг сонгодог жишээ болон гарч ирж байна. Технологийн давуу чанараараа Zirconia шаазангууд нь бусад шаазангуудаа байлдан дагуулж өнөөдөр нэг болон олон тулгуурт бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, үүдэн болон араа шүдний нөхөн сэргээлт гэх зэргээр бүх шатанд хамгийн өргөн ашиглагдаж байна. Бат бөх чанар амш сайн учир түүнийг металл substructure дээр яг металл шиг хэмжээтэйгээр холбогчтой FPD (Fixed Partial Denture) хийхэд ашиглаж байна. Zirconia нь дүүргэгчээсээ хамаарч 3 төлөв байдалтай байдаг. Cubic төлөв байдал нь тасалгааны температурт бүрэн тогтвортой бол tetragonal төлөв байдал нь бага зэрэг тогтвор муутай. Эдгээр төлөв байдлууд нь удахаараа monoclinic төлөвт шилжих бөгөөд энэ нь даралтанд тэсвэр муутай тул ан цав үүсгэж болзошгүй. Уг материалд шиллэг нэгдлүүд нэвчүүлэх замаар In-Ceram® Alumina-ийн нэгэн адил гаргаж авсан шаазанг In-Ceram® Zirconia гэж нэрлэх бөгөөд CAD/CAM технологид өргөн ашигладаг.


CAD/CAM blocks (ingots)-ын тухай
Сүүлийн үед ихэнх шаазан болон хуванцар материалууд нь CAD/CAM зорогч машинд зориулагдсан Ingot бэлдэц байдлаар үйлдвэрлэгдэх болсон. Ингот бэлдцийн том давуу тал нь гар аргаар материалыг бэлтгэх бус үйлдвэрийн өндөр хяналтын дор маш нарийн технологиор орц нормыг нь зөв баримталж бэлтгэсэнд оршино. Үүний улмаас маш сайн механик болон физик шинж чанартай байхын зэрэгцээ шаазанг гар аргаар бэлдэх үед гардаг бичил хийн бөмбөлөг үүсэх алдаа бүрэн арилсан байдаг. Тухайлбал үйлдвэрийн аргаар бэлтгэсэн feldspathic ceramic-ын flexural strength нь 130 MPa байдаг бол гар аргаар бэлтгэсэн уг шаазангийн үзүүлэлт түүнээс 2 дахин доогуур байх жишээтэй.   

 

 

 

 


Tag:Шүдний эмчилгээ, технологи, хиймэл шүд, шаазан бүрээс

Бусад мэдээлэл:






avatar