Every dentist should have a website
11-Oct-2014 0.0 0


Dental Tribune: Өнөөдөр Их Британи улсын хэмжээнд нийт шүдний эмч нарын 94% нь интернэтэд холбогдож байна гэсэн баримт байна. Тэдгээрийн хэдэн хувь нь түүнийг яг маркетингийн зорилгоор ашиглаж байгаа бол.
Naz Haque: Онлайн маркетинг нь одоогийн байдлаар шүдний салбарт бол шилжилтийн үе дээрээ явж байна. Мэдээллийн энэ эрин зуунд өвчтөнүүдийн хүлээлт цаг бүр өөрчлөгдөж байгаа нь шүдний эмч нарт энэ талын мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага урган гарч байна. Сүүлийн 10-аад жилийн турш шүдний эмч нар маань Google хайлтын системийн боломжид их анхаардаг байсан бол сүүлийн үед уг систем нь товшилт болгон нь төлбөртэй болох чиг хандлагаруу шилжиж эхэлсэн нь байнгын хөрөнгө оруулалт шаардах болж байна.

   
Бас нэг өөр зүйл нь шинэ технологийг эзэмшсэн шинэ үеийн залуу эмч нар бусад эмч нарынхаа өвчтөнүүдийг булааж эхэлж байна. Эцсийн дүндээ эмч нар маань өрсөлдөөнт зах зээлд оршин тогтнохын тулд одооноос л өвчтөнүүдээ бусдад алдахгүйн тулд дижитал төхөөрөмжүүдийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэхчилэн эрэлхийлж эхэлж байна. 


Шүдний эмч нарын хувьд онлайн маркетингд их хэмжээгээр хөрөнгө зарж байгаа нэгэн нь  ямар алдаа ихэвчлэн гаргаж байна. 
Хамгийн их гаргадаг алдаа нь тэд онлайн маркетингийн салбарын мэргэжилтэн ашиглаж байгаа ч  шүдний чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг энэ үйл ажиллагаандаа ашиглахгүй байгаа явдал юм. Ихэнхдээ тэд шүдний салбар болон өвчтөний тухай ямар бодит мэдлэггүй хэн нэгэнрүү явж очдог. Маркетингийн стратеги бол илүү оновчтой төлөвлөгдөхөд чиглэгдэх ёстой. 


Би бүгд л шүдний эмч нар маш их завгүй ажилладаг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ л мэргэжлийн үйл ажиллагааг нь чиглүүлж ажил орлоготой байлгах тул маркетингийн үйл ажиллагаандаа цаг хугацаа зарцуулдаг байх хэрэгтэй. 


Дижитал маркетингийн хамгийн гол давуу тал нь юу вэ гэдэг дээр таны үзэл бодолыг сонсвол?
Dental Focus компаний хувьд хамгийн чухал ердөө ганц зорилго нь шүдний эмч нарт шинэ өвчтөн, тэр тусмаа яг хүссэн өвчтөнг нь олж өгөхөд туслах явдал юм. Бид харилцагчидаасаа хамтын ажиллагааны дүнд хамгийн бага нь л 20000 фаундын сарын нэмэлт орлого олж байгаа гэсэн сайшаалыг сонсож байна.

Дижитал маркетингийн хамгийн гол сайхан зүйл нь түүний бизнесийн орлого, үйл ажиллагааны далайцынх нь том жижигээс хамаарахгүйгээр бүгдэд ижил боломж өгч байгаагаараа давууталтай юм. 


Дижитал ертөнцийн энэ өрсөлдөөнт зах зээл дээр оршин тогтнохын тулд шүдний эмч нар маань бага ч гэсэн хөрөнгө оруулахын тулд юу хийх нь зүйтэй вэ?
Эрхий хурууны дүрэм гэж нэрлэх болсон like-ын хуулиар бол шүдний эмч болгон өөрийн веб хуудастай байх хэрэгтэй. Тэр нь өөртөө аль нэг нийгмийн сүлжээний формуудыг агуулсан байх ёстой. Өнөөдөр бид мэдээллийн зуунд амьдарч байна. Маш олон завгүй хүмүүс ухаалаг утас ашиглан түүнээс гол мэдээллээ авч байна. Онлайн маркетингийн үр дүнд эдгээр хүмүүс Google map-аас таны байршлыг олж харж болох юм. Шүдний эмч нар маань энэ хүмүүс энэхүү онлайн үйл ажиллагаан дээр л үндэслэж танд мөнгө төлж байгаа юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. 
Их Британи улсын шүдний эмч нарын дундаж нас өнөөдөр 46 байгаа хэдий ч харамсалтай нь тэдгээр эмч нар шинэ технологид төдийлөн нааштай хандахгүй байна. Дижитал технологи нь таны үйл ажиллагаанд маш том дэвшил авчирна гэдэгт итгэх хэрэгтэй . Өвчтөнүүд тань таны үйл ажиллагаанаас үргэлж шинэ зүйл хүсэн хүлээж байдаг бөгөөд түүнийг нь та хангаж өгч чадахгүй бол өөр газраас тэр зүйлээ олохоор хэн нэгэнрүү явах болно гэдгийг ойлгодог байх хэрэгтэй.  

Ярилцлага өгсөнд баярлалаа    
 

 


Tag:Ярилцлага, digital dentistry

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar