Ярилцлага: Ялгаатай байхыг хичээж байна
14-Oct-2014 0.0 0

Шүдний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч A-Dec компани энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хэдийгээр уг компани нь АНУ-ын компани ч х Британий шүдний тоног төхөөрөмжийн зах зээлийн томоохон тоглогч юм. Dental Tribune ONLINE уг компаний маркетингийн менежер Luke Broadhurst тай уулзаж энэ жилийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжийн энэ удаагийн үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдэлийг нь сонслоо.

Dental Tribune ONLINE: Mr Broadhurst та энэ удаагийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд сэтгэл хангалуун байна уу?
Luke Broadhurst: Пүрэв гаригт бол тайвшруулагч хэрэглэсний хүчинд л өнгөрлөө. Баасан, Бямба гаригуудад харин гайхамшигтай гэж хэлж болохоор маш олон шүдний эмч нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэдгээр эмч нарыг өөрийнхөө стэндэн дээр урьж аваачлаа.
Их Британий зах зээл огцом хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Энэ шоу түүний тусгал болж чадаж байна уу
Ерөнхийдөө бол Их Британи улсын эдийн засгийн талаарх бид зарим нэг эерэг шинж тэмдгийг харж байна. Бүх зүйл санасан хэмжээнд нээгдчихээгүй байгаа ч шүдний эмч нар худалдан авалтандаа мөнгө зарцуулж эхэлсэнийг бол харж байна. Өнгөрсөн хугацаа бол үйлдвэрлэгчдийн хувьд маш хүнд цаг хугацаа байлаа. Би одоогийн энэ байдалд хууртаж  өөртөө хэт их итгэлтэй байхыг хүсэхгүй байгаа ч зарим нэг шилжилтийн зүйлсийн тухай бодож тунгааж байна. Үзэсгэлэнгийн залны эргэн тойрноор алхаж ажиглаж байхад ийм мэдрэмж төрж байна. Бид Даваа гаригт үзэсгэлэнгийн хаалтын ажиллагааг үзнэ. BDIA Dental Showcase-ийн 3 өдрийн үйл ажиллагааны үеэр төрсөн сэтэгэгдлийн талаар хэлж чадах зүйл бол энэ л байна.
A-dec компани энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ талаараа өөрийн стэндэндээ хэрхэн тусгасаж үзүүлж байна вэ
Бидний энэ удаагийн үзүүлэн бол гайхамшигтай харагдаж байгаа. Энэ жил бид тоног төхөөрөмжийнхөө клиник дизайны талаар авч хэлэлцээд бүх бүтээгдэхүүнийхээ дизайныг өөр хооронд нь ялгаатай байхаар шийдсэн. Энэ нь шүднй эмч нарт орон зайн мэдрэмж төрүүлж манай ямар нэг бүтээгдэхүүн эмнэлэгт нь байвал хэрхэн харагдах талаар ойлголт төрүүлэхээр хичээсэн. Шүдний эмчилгээний кресло гэдэг бол эмнэлгийн хувьд томоохон хөрөнгө оруулалт тул бид бүхэн тухайн эмчийг зөв шийдвэр гаргахад нь туслахыг хүсч байна. Энэ үүднээсээ олон зүйлсийг тусгасан томоохон хэмжээний стенд бэлдлээ. Бид өөрсдийн үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнүүдээ иж бүрнээр нь дэлгэн үзүүлж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд ямар креслүүдээ үзүүлэхийг чухалчилж байна вэ
Манай бүх үзлэгийн кресло өвчтөн болон эмчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхүйц эргономик үзүүлэлт сайтайгаар зохиомжилогддог. Ялагуяа 400 ба 500 төрлийн креслүүд нь шүдний эмчийг өвчтөнтэйгээ маш ойр нягт ажиллахад туслана. Харин 300 төрлийн кресло нь Их Британийн хувьд үзлэгийн өрөө ихэнхдээ жижиг байдаг тул их тохиромжтой. Эмэгтэй эмч нар үүнд их дуртай байдаг. Учир нь хөнгөн тул зөөвөрлөхөд хялбар байдаг. Бид энэ удаа ягаан болон хар өнгийг баримтлахыг хичээсэн. Мэдээж бусад өөр өнгийн бүтээгдэхүүнүүд манайд бий л дээ. Гэхдээ бид энэ удаа бусдаас арай өөр байхыг хичээсэн тул ийм арга хэмжээ авлаа.

 


Tag:Ярилцлага, Шүдний эмчилгээ

Бусад мэдээлэл:






avatar