Дижитал технологийн бүтээгдэхүүнүүдэд зориулагдсан анхны төрөлжсөн үзэсгэлэн нээлтээ хийлээ
17-Oct-2014 0.0 0

Милан, Итали: Өчигдөр Итали улсын Милан хотод болж буй  International Expodental Олон улсын шүдний материал, технологийн үзэсгэлэн худалдааны хүрээнд Digital Dentistry Show (DDS) нээлтээ хийлээ. Dental Tribune International нь уг арга хэмжээнд мэдээллийн спонсороор оролцож байгаа тул дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын технологийн шинэ чиг хандлага, дижитал төхөөрөмжийн ач холбогдолын талаар танин мэдэхүйн мэдээ мэдээллийг бэлтгэн оруулж байна.


DDS нь дангаараа International Expodental үзэсгэлэнгийн төвд 1000 гаран м2 талбайг эзлэн оршиж байгаа нь уг үзэсгэлэнгийн хэмжээнд болж буй хамгийн том үйл явдал болж байна. 3DIEMME, 3Shape, ACTEON, BIOLASE, GHIMAS, Henry Schein, MyRay, Orangedental, Procter & Gamble, Revello , Sirona болон International Cone Beam Institute зэрэг технологийн салбарын нэр хүндтэй олон компаниуд тус арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд Үзэсгэлнгийн төв хурлын заланд тус тусдаа лекцийн өрөө бэлтгэн олон нийтэд мэдээлэл, сургалт зохион байгуулж байна. Түүнчилэн эмнэлгийн ажилчдын хувцас үйлдвэрлэлийн салбарын шилдэг брэнд CROIXTURE мөн өөрийн павильон нээж сүүлийн үеийн загваруудаа танилцуулж байна.


Үзэсгэлэнгийн хүрээнд болж буй Онол практикийн хуралд дижитал технологийн салбарын дэлхийн шилдэг 20 мэргэжилтэн дижитал технологийн чиг хандлага CBCT, CAD/CAM –ын талаар лекц уншиж байгаа бөгөөд тус заланд нэг удаа 200 хүн сууж лекц сонсох боломжтой юм байна. Лекц нь англи болон итали гэсэн 2 хэл дээр өрнөж байна. Өнөөдөр болон маргааш цаг тутам шинэ шинэ лекторууд лекц унших гэнэ.


Арга хэмжээ энэ долоо хоногийн төгсгөл хүртэл үргэлжилнэ.

dental-tribune.com


Tag:digital dentistry, үйл явдал, үзэсгэлэн худалдаа

Бусад мэдээлэл:






avatar