Бидний гадаад оронд хийсэн 6 дахь үйл ажилагаа амжилттай боллоо.
17-Oct-2014 608 0.0 0

Зураг1. Морита үйлдвэр дээрхи сургалтын үеэр.

Монголын  Нүүр Амны Эмч нарт алдарт “J-Морита” компаны урилгаар Япон улсад айлчилж үйлдвэртэй танилцахын ялдамд 5 жилд нэг  удаа болдог дэлхийн шүдний тоног төхөөрөмж, материалын үзэсгэлэнтэй 2014 оны 10 сарын 10 наас 15 нд танилцав.


УБ хотын улсын болон хувийн хэвшдийн эмнэлэгийн эмч, сувилагч нараас гадна Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнот, Говь-Алтай, Замын үүдийн эмч нарын 42 хүний бүрэлдэхүүнтэй томоохон багийг Нүүр Амны Эрүүл Ахуйн Холбоо, “Чинэн” компани хамтарч зохион байгуулалт сайтай богино хугацаанд шахуу хөтөлбөртэй үр дүнтэй аялал   боллоо. 

Зураг2,3. Шүдний өрөмний машин хүртэл тэнхлэг тохиргоо шиг зүйл хийгдэж, нүдэнд ил харагдахаар уссарч засварчингаа сургаж бэлтгэдэг юм байна


    Бид одоо технологийн өндөр түвшин бүхий тоног төхөөрөмж дээр ажиллаж, стандарт  хангасан материалаар эмчилгээ үйлчилгээг иргэдийн сэтгэлд нийцсэн чанартай, соёлтой,  ёс зүйтэй үйлчилгээг үзүүлэх зорилготой ажиллах эрмэлзлийг Япон орноос суралцан ажиглаж ирлээ. 
Юуны өмнө өөртөө хөрөнгө оруулалт хийж, нөхдөөсөө түрүүлж, гэр орныхоноо ятгаж  мөнгө гаргаж явсан эрхэм хүндтэй эмч сувилагч, манай мэргэжил нэгтнүүдийн хань ижлүүддээ баярласан талархаснаа илэрхийлье.


Монголын Нүүр Амны Эрүүл Ахуйн Холбоо.

 


Tag:үйл явдал, чинэн ххк

Бусад мэдээлэл:






avatar