Sirona шүдний мэргэжилтнүүдийг дижитал технологид сургана
18-Oct-2014 507 0.0 0

Итали, Милан: Шүдний салбарын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын шилдэг брэнд Sirona фирм Итали улсын Милан хотод болж буй International Expodental-ын хүрээнд зохион байгуулагдаж буй Digital Dentistry Show (DDS) –нд оролцож байна. Энэ удаагийн дижитал шоунд сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулахын зэрэгцээгээр шүдний мэргэжилтнүүдэд дижитал төхөөрөмжийн мэдлэг боловсрол олгох зорилгоор байгуулсан Sirona Digital Academy-ийнхаа талаар тал бүрийн мэдээллийг түгээж байна. 


Энэхүү Академийн зорилго нь шүдний эмч мэргжилтнүүд, шүдний оффисын ажилтнууд, лабораторийн мэргэжилтнүүдэд дижитал технологийн боловсрол олгоход чиглэгдэх гэнэ. Уг Академийн төв оффис нь Verona-д байрлаж байгаа бол 2 салбар нь Ром болон Италид нээгдсэн ажээ. 


Шүдний эмч болон шүдний техникчид хэрэв Sirona-ийн бүтээгдэхүүн худалдаж авбал курсуудээс сонгож 2 курсэд үнэ төлбөргүй суралцах боломж олгож байгаа юм байна. Курсын үргэлжилэх хугацаа нь нэг юмуу 2 өдөр байх бөгөөд нэг удаадаа 10 оролцогчтой хичээллэж Sorona-ийн бүтээгдэхүүнүүдийг практикт хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй зааж сургах бөгөөд төгсгөлд нь тус компаний албан ёсны сертификатыг олгох гэнэ. 


Түүнчилэн лазер болон дижитал рентген төхөөрөмжүүдийн талаар сургах бөгөөд оролцогч  өөрийн салбараасаа хамаарч илүү өндөр түвшний курсуудыг сонгож суралцах боломжтой юм байна. 

 


Tag:digital dentistry, sirona, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar