American Dental Association (ADA), CDC,OSAP хамтарч гаргасан шүдний эмч нарт зориулсан зөвлөмж
19-Oct-2014 5.0 0

Америкийн Шүдний холбоо (ADA) Centers for Disease Control and Prevention (CDC) болон Organization for Safety, Asepsis and Prevention (OSAP) байгууллагуудтай хамтран шүдний эмч мэргэжилтнүүдийг хамгийн сүүлийн үеийн мэдээллээр байнга хангаж байна. 


ADA 2014 оны 10-р сарын 17-ы өдөр шүдний мэргэжилтнүүдэд зориулж дараах зөвлөмжийг гаргасан байна.


Эболагийн халдвар авсан хүн нь өвчний шинж тэмдэг илэртлээ орчин тойрондоо халвдвар тараахгүй. Уг өвчин нь үхлийн аюултай учир өвчин хүндэрсэн хэн нэгэн шүдний тусламж авахыг урьтал болгохгүй ч Centers for Disease Control and Prevention болон ADA-ийн Шинжлэх ухааны салбараас шүдний эмч нарт шүдний эмнэлэгт ирсэн өвчтөнүүд дотроос вирусын халдвар авсан мэт сэжиг бүхий хэн бүхнээс өвчний түүхийн зэрэгцээ хаанаас ирсэн, хаашаа явсан зэрэг аялалын түүхийг авч байхыг зөвлөж байна. 


ADA Division of Science сүүлийн 21 хоног дотор Либери, Сири Лионе, Гана зэрэг байруун Африкийн орнуудаас ирсэн хэн бүхнийг өвчний шинж тэмдэг илрээгүй ч ямар нэг өвчтэй хүнтэй контактласан эрсдэлтэй  гэж үзэж буцаж ирсэнээс хойш 21 хоног өнгөртөл ямар нэг эмчилгээ үйлчилгээ хийлгүй хойшлуулахыг зөвлөж байна. Амны хөндийн ноцтой асуудал үүссэн, шүдний гаралтай халдвар бүхий, өвчин эмзэглэл өндөр зэрэг өвчтөнүүдэд зайлшгүй тохиолдолд эмчлэгч эмчтэй нь зөвлөсний дараа стандарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ, биет хамгаалалттайгаар эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай.


Халдварын улмаас биеийн халуун нэмэгдэх халуурах шинж тэмдэг илэрч болох ч Эбола нь ганцхан ийм шинж тэмдэг илэрдэг халдвар биш гэдгийг анхаарах нь чухал. 


Эболагийн халдвар авсан үед дараах шинж тэмдэг илэрнэ. 
-Халуурах (38.60-аас дээш) толгой үл мэдэг өвдөх
- Булчингаар эмзэглэх
- Бөөлжих
-Суулгах
-Ходоод өвдөх, цус алдах


Хэрэв дээрх шинж тэмдэг илэрсэн өвчтөн байвал шүдний эмчилгээ хийхээс татгалзахыг зөвлөж байна. Хэрэв өвчтөн халуунтай, аялалын түүх нь Эболагийн халдвар тархсан орнуудтай таарч байвал тухайн өвчтөнтэй харьцахдаа дараах зүйлсийг баримтлах хэрэгтэй.


-Яаралтай биет хамгаалалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ стандарт удирдамжийн дагуу авах (Хамгаалалтын хувцас өмсөж, маск, нүүрний хамгаалалт зүүж, бээлий өмсөх )
- Өвчтөнийг төлөөлж яаралтай 911-т дуудлага өгөх
- Улсын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын аль боломжтойд нь мэдэгдэх
- Эрүүл мэндийн байгууллагаас уг хүнийг үзсэн эмч болон ажилтнууддаа зориулж халдварлагдсан багаж, тоног төхөөрөмж, материалыг хэрхэх талаар хамгийн сүүлийн шинэчилэгдсэн удирдамж арга зүйн тусламж хүсэх


Эбола вирус нь Эболагийн халдвар авсан хүний цус болон биеийн шингэнээр (шээс, шүлс, хөлс, бөөлжис, үрийн шингэн) шууд хүрэлцэх замаар (гэмтсэн арьс, салст бүрхэвчээр) эсвэл вирусээр халдварлагдсан эд зүйлсээр дамжин халддаг. 


Эбола вирус нь агаараар, усаар, хоол хүнсээр дамжин халдварладаггүй. Дахин давтаж хэлэхэд одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй хүнээс Эболагийн вирус дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. 


Эболагийн тухай мэдээллийн эх үүсвэр CDC-ийн  www.cdc.govвеб хуудсанд нийтлэгдсэн байгаа бөгөөд түүнээс Эболад зориулсан checklist for healthcare providers үзэж болох юм байна. 

 

Мэдээллийн эх сурвалж www.ada.org

 


Tag:америк, эбола, практик менежемент, эрхзүй

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar