Sirona ба Бостон Их Сургууль хамтарч дижитал сургууль байгуулна
20-Oct-2014 426 0.0 0

Бостон, АНУ: Шүдний технологийн салбарын шилдэг үйлдвэрлэгч Sirona фирм дижитал технологийн салбарт Бостон Их Сургуулийн Henry M. Goldman Шүдний сургуультай хамтран ажиллах одоогоор энэ салбартаа цор ганц гэрээ байгуулсанаа зарлалаа. Гэрээ ёсооро бол Henry M. Goldman Шүдний сургууль нь АНУ-ы хэмжээнд хамгийн анхны оюутнуудын сурах орчинг дижитал төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон сургууль болох юм байна.


Тус Их Сургууль Sirona-ийн дижитал бүтээгдэхүүнийг худалдан авсанаар оюутнуудыг эмнэлгийн болон лабораторийн зориулалттай иж бүрэн дижитал төхөөрөмжүүд дээр ажиллах боломж олгож байна. Түүнчилэн тус сургуулийн Эмчилгээний төвд оюутнууд Sirona-ийн алдарт бүтээгдэхүүнүүд болох CEREC, Schick, GALILEOS, Inlab –ийг ашиглан боломжийн үнэ төлбөртэй үйлчилгээ явуулах гэнэ. 


Дараа жилийн 5-р сард тус сургууль дээр дижитал төхөөрөмж нэвтрүүлэлтийн тусгай баг ажиллаж эхэлнэ. Уг багийн зорилго нь худалдан авч буй тоног төхөөрөмжүүдийг үнэлж техникийн тусламж үйлчилгээний иж бүрэн тогтолцоог бүрдүүлж оюутнуудыг дижитал төхөөрөмж ашиглан өндөр чанартай үйлчилгээ явуулах нөхцлийг бүрдүүлнэ. Бостон Их Сургууль дижитал төхөөрөмжийн худалдан авалтандаа Sirona фирмийг сонгох болсон нь тус фирм бүх салбарыг хамарсан иж бүрэн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, техникийн сервис үйлчилгээ сайн түүнчилэн бүтээгдэхүүнүүд нь бусад төхөөрөмжүүдтэй сайн интеграцид орж нэгдэж ажиллах чадвартай зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан юм байна. 


Sirona фирмийн ерөнхийлөгч CEO Jeffrey Slovin энэхүү үйл ажиллагаанд хамтаран ажиллаж байгаа нь бидэнд маш нэр төрийн хэрэг юм гээд оюутнуудыг дижитал төхөөрөмж ашиглан сургалт явуулах ажилд тус сургууль тэргүүлэн оролцож байгааг дэмжин тоног төхөөрөмжийн тохиргооны үе шатаас дижитал боловсрол олгох бүх үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. 

 


Tag:үйл явдал, sirona

Бусад мэдээлэл:






avatar