Google Glass-ийг шүдний эмч нарт зориулан хөгжүүлж байна
21-Oct-2014 608 0.0 0

KRIENS, Switzerland/ COPENHAGEN, Denmark: Шүдний салбарт IT–ийн шийдэл нэвтрүүлэх чиглэлээр дагнан ажилладаг Curaden фирмийн онлайн маркетингийн салбар болох HubSpider-ийн мэргэжилтнүүд Данийн Копенгагений Их Сургуулийн Шүдний мэргэжилтнүүдэд өөрсдийн хөгжүүлсэн Google Glass-ийн шүдний эмч нарт зориулсан технологийн шинэ шийдлийг танилцууллаа. Швейцарийн уг компаний хөгжүүлсэн үүлэн технологид суурилсан гарын оролцоогүй, нүдний шил мэт зүүж хэрэглэдэг компьютер нь шүдний эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой шийдэл болж өгсөн байна.


HubSpider өнөө цагт шүдний эмч нарын хэрэглэж байгаа тэдэнд хамгийн их тусладаг шүдний эмнэлгийн программыг Google Glass-д суулгаж өгсөн байна. Curaden фирмийн хөгжүүлж буй үүлэн технологид суурилсан технологийн шийдлийг Medicloud гэдэг бөгөөд шүдний эмнэлгийн олон салбарыг хамарсан иж бүрэн программ хангамж юм. Энэхүү программ нь шүдний эмч нар, материалын ханган нийлүүлэх байгууллагууд, лабораториуд, өвчтөний мэдээлэл зэрэг олон мэдээллийг нэгтгэх боломжтой байдаг.  Medicloud системийн салбар систем болох PracticeDent программыг Google Glass-т суулгаж өгсөн ажээ.


Тус компани үзүүлэнгээ “Can Google Glass be a productive product, or is it just another futuristic gadget” гэж гарчигласан байсан бөгөөд уг арга хэмжээн дээр шүдний эмч нар Google Glass-ийг хэрэглэснээр ямар ашиг тус хүртэхийг нэгбүрчилэн тайлбарласан байна. Энэхүү арга хэмжээнд дани улсын шүдний эмч нарын төлөөлөл төдийгүй Их Сургуулийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байлаа.


Google Glass -ийн дуу хоолой таних функцыг ашиглан шүдний эмч эмнэлгийн бүртгэлийн программтайгаа гар оролцуулахгүйгээр ажиллах боломжтой гэнэ. Шинэ өвчтөнийг бүртгэх, эмчилгээний тэмдэглэлээ хөтлөхдөө креслээ орхин явах шаардлагагүй бөгөөд энэ үйлдлйинхээ төлөө байн байн гараа угааж ариутгах шаардлагагүй юм. Энэ нь өвчтөнтэй харьцах харилцааг сайжруулаад зогсохгүй эрүүл ахуй, халдвар хамгааллын хувьд маш ач холбогдолтой юм. Түүнчилэн эмчилгээний төлөвлөгөө болон төлбөрийн мэдээллийг оффисруу эсвэл шүдний лабораторилуу дуу хоолойгоо ашиглан комманд өгсөнөөр түргэн хугацаанд шууд дамжуулах боломжтой юм байна.


Одоогоор уг төхөөрөмжийг Дани, Швейцари улсуудад туршиж байгаа бөгөөд тун удалгүй бусад улс орнууд Medicloud системийг ашиглах боломжтой болох гэнэ.

 


Tag:Шүдний эмчилгээ, google, үйл явдал, практик менежемент

Бусад мэдээлэл:






avatar