Henry Schein Японы зах зээлд хөрөнгө оруулалт хийж байна
23-Oct-2014 344 0.0 0

Токио, Япон улс: Шүдний тоног төхөөрөмжийн салбарын глобал үйлдвэрлэгч Henry Schein Японы шүдний эм материалын ханган нийлүүлэгч томоохон окмпаниудын нэг Iwase Dental Supply-д хөрөнгө оруулалт хийх болсоноо зарлалаа. Энэхүү стратегийн хөрөнгө оруулалт нь тус компани дэлхийн хэмжээний шүдний томоохон зах зээлийн нэгрүү нэвтрэн орсоныг илтгэж байгаа бөгөөд ингэснээр уг компани өөрийн глобал үйл ажиллагаагаа 29 дэх улсруу тэлж байгаа юм байна.

 

Одоогоор хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой бус байгаа ч Henry Schein-ий мэдээллээр бол Японы компаний  бага хэмжээний хэсгийг худалдан авсан бөгөөд имплантын худалдаа болон өөр зарим нэг тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх гэнэ. Одоогоор Iwase-ийн CEO Kenichiro Iwase Henry Schein Japan гэж нэрлэж буй Henry Schein-ий Япон дахь салбарын Захиралын үүргийг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм байна. Хөрөнгө оруулалт 2015 онд хэрэгжинэ.

 

Henry Schein нь Өмнөд Америк болон Европын олон орнуудын шүдний зах зээлд хөрөнгө оруулалт хийж байсан туршлагатай компани юм. Henry Schein-ий гүйцэтгэх захирал CEO Stanley M. Bergman-ий хэлж байгаагаар Iwase компаний тодорхой хувийг худалдан авч байгаа энэ удаагийн хөрөнгө оруулалт нь тус компани Японы шүдний зах зээлд өөрийн хүрээгээ тэлж буй эртнээс төлөвлөсөн арга хэмжээ бөгөөд тус улсын өндөр насжилттай хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор шүдний имплантын эрэлт хэрэгцээ өсөж байгаа юм байна.

 

3 дахь үеийн төлөөлөл нь удирдаж байгаа Японы Iwase Dental Supply нь 80 гаран жилийн түүхтэй компани юм. Өнгөрсөн жилийн борлуулалт нь 190 сая доллар байсан бол энэ нь Henry Schein-ий борлуулалттай харьцуулбал маш бага хэсэг бөгөөд  Henry Schein-ий глобал бизнес 5 тэрбум долларт эргэлддэг юм байна.


Tag:Шүдний материал, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar