DENTSPLY Implants Хятадын зах зээлд хүрээгээ тэлж байна
24-Oct-2014 450 0.0 0

Бээжин, БНХАУ: DENTSPLY Implants шинэ зах зээлд хүрээгээ тэлж БНХАУ-ын Бээжин хотод анхны төлөөлөгчийн газраа нээлээ. Нээлтийн ажиллагааны хүрээнд ASTRA TECH Implant System-ийг Хятадын зах зээлд анх удаа тнилцууллаа. Тус компаний албан ёсны мэдэгдэлд цаашид Ази тивийн шүдний зах зээлд илүү их анхаарал хандуулан өөрийн оролцоог нэмэгдүүлэн хүрээгээ тэлэх болно гэсэн байна.


ДЭМБ-ийн мэдээгээр БНХАУ-ын хүн ам өнөөгийн байдлаар 1,4 тэрбумд хүрээд байгаа ч 1 сая хүн амд зөвхөн 100 шүдний эмч ноогдож байна. Шүдний тусламж үйлчилгээний талаарх мэдлэг хүн амын дунд маш муу байгаагаас хүүхэд болон насанд хүрэгчдийн дийлэнх хэсэг нь шүд цоорох өвчин болон шүдний тулгуур эдийн өвчинд нэрвэгдээд байна. Гэсэн хэдий ч Хятад улс нь дэлхийн хэмжээнд эдийн засаг үсрэнгүй хөгжиж зах зээл нь асар хурдтайгаар тэлж байгаа улс бөгөөд өвчтэй хүн амын тоо, хүн амын насжилт зэрэг олон үзүүлэлтээр асар том зах зээл юм.


“БНХАУ-ын энэ нөр их хөдөлгөөнт зах зээл бидэнд хөгжил дэвшил бодит өсөлт авч ирнэ гэж өөдрөгөөр харж байгаа” гэж DENTSPLY Implants-ийн захирал Dr Lars Henrikson хэлж байна.
“Бид цаашдаа ATLANTIS abutment системийг шинэ шинэ зах зээлүүдэд нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ жилдээ амжиж Японы зах зээл дээр нээлтийн ажиллагаа хийх болно” гэж Henrikson мэдээллээ.


DENTSPLY компани тун удахгүй Хятадын зах зээлд  SIMPLANT эмчилгээний төлөвлөгөө боловсруулагч иж бүрэн программ хангамж болон ASTRA TECH Implant System EV-ийг танилцуулах гэнэ.

 


Tag:dentsply, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar