Имплант эмчилгээний баг ямар байх вэ?
27-Oct-2014 0.0 0

Ерөнхийдөө бол имплантын эмчилгээ нь эрүү болон хоншоорт имплант суулгах мэс заслын ажилбар болон имплантан дээр шүд суулгах нөхөн сэргээх ажилбар гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.  Мэдээж имплант суулгах явцад оношлогоо болон эмчилгээний төлөвлөгөө боловсруулах бусад олон ажилбарыг шат дараалан гүйцэтгэнэ.


Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр имплантын мэс заслын болон согог заслын техникүүд улам боловсронгуй болж амны хөндийд имплант суулгах боломж улам сайжирсаар байна.  Түүнчилэн зарим нэг эрүүл мэндийн сөрөг заалтуудыг ч техникийн талаас авч үзвэл имплант суулгах боломжтой болсон бөгөөд тулгуур яс дутагдалтай ч түүнийг хиймэл ясаар нөхөн имплант суулгаж болж байна. Иймд имплантын эмчилгээ өнөөдөр хамгийн өндөр түвшний “амжилт”-тай хийгддэг эмчилгээний нэг болсон байна.  Энэхүү амжилт гэх нэр томьёо нь зөвхөн имплантын үйл зүйн үзүүлэлт төдийгүй гоо сайхны хүчин зүйл, алдаа хүндрэлийн түвшин буурсан зэрэг олон зүйлсийг багтааж байна.


Хэрэв имплантын энгийн тохиолдол байвал имплантын багт сайтар бэлтгэгдсэн ерөнхий мэргэжлийн шүдний эмч өвчтөнд анхдагч үзлэг хийнгээ ясны түвшин болон чанарыг үнэлж, гоо сайханд нөлөөлөх хэсгүүдийг тодруулж, холбоос эдийн төлөв байдлыг тодорхойлж анхдагч байдлаар эмчилгээний төлөвлөгөө гаргаж өгөх боломжтой.


Харин хүндэвтэр тохиолдолд зайлшгүй өргөн хүрээний баг ажиллаж асуудлыг олон талаас нь авч хэлэлцэх шаардлагатай.


Имплант эмчилгээний анхан шатны баг нь дараах бүрэлдхүүнтэй байна.


-Шүдний ерөнхий эмчилгээний эмч өвчтөнд шинжилгээ хийж, онош тавьж эмчилэх, тулгуур эдийн байдлыг үнэлж онош тавьж эмчилэх, имплантын анхан шатны мэс ажилбар согог заслын анхан шатны гардан үйлдлүүдийг гүйцэтгэх чадамжтай байх
-Шүдний сувилагч мэс заслын үед эмчид туслах, хагалгааны орчинг бэлтгэх чадамжтай байх
-Шүдний эрүүл ахуйч имплант суулгасны дараа арчилгааг хийх, зөвлөгөө өгөх чадамжтай байх
-Шүдний техникч имплант тулгуурт авагддаг, авагддаггүй шүдэлбэрийг бэлтгэх чадамжтай байх

Зарим хүндэвтэр тохиолдлуудад шүдний салбарын дараах мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж зөвлөгөө авах хэрэгтэй.
-тулгуур эдийн эмч
-гажиг заслын эмч
-сувгийн эмчилгээний эмч
-хүүхдийн шүдний эмч

Имплантын эмчилгээний өргөтгөсөн баг бүрэлдэхүүн нь дараах байдалтай байна.


-Рентген техникч дижитал рентген зургийг боловсруулах чадамжтай байх
-Мэс засалч тулгуур эдийн хүндрэлүүдийн тохиолдолд мэс засал хийх, имплант суулгах, хиймэл яс нөхөх ажилбарын чадамжтай байх
-Шүдний согог засалч эмч Шүдний эгнээний хоршихуй болон, гоо сайхан нөхөн сэргээлтийн чадамжтай байх
Зарим онцгой тохиолдлуудад
-Эрүү нүүрний мэс засалч эмч амны хөндийн гадна орчиноос өөрийн биеийн гаралтай яс нөхөн шилжүүлэх хагалгаа хийх чадамжтай байх
-Чих хамар хоолойн эмч хамрын дайвар хөндийн эмгэгүүдийг эмчилэх чадамжтай байх
-Ерөнхий мэргэжлийн эмч тухайн хүний тамхи татах, архи уух зэрэг хорт зуршил, эмийн бодисын хэрэглээ зэрэгт хяналт тавьж эдгээр хорт зуршилаас салгах арга зам боловсруулах чадамжтай байх

Эмч нарын багийг хэн удирдах вэ?


Имплант эмчилгээний ихэнх тохиолдлуудын хувьд ерөнхий мэргэжлийн шүдний эмч болон нүүр амны согог засалч эмч багийн ахлагчаар ажиллаж өвчтөний мэдээллийг цуглуулж, төлөвлөгөө боловсруулах, эмчилгээний дараах хяналт, арчилгаа зэргийг хийж гүйцэтгэх нь хамгийн зөв хувилбар юм. Эдгээр мэргэжилтнүүд нь имплант суулгах төслийн менежерийн үүрэг гүйцэтгэх тул шийдвэр гаргах процесст шийдвэрлэх үүрэгтэй оролцно.


Мэс заслын зүгээс хагалгааны шийдвэр гаргахын өмнө мэс засалч дараах асуултуудад хариу авах ёстой.


-Шүдний тулгуур эдийн төлөв байдал ямар байна вэ? Имплант суулгахын өмнө ямар нэг тулгуур эдийн эмчилгээ хийх шаардлага байгаа эсэх
-Имплант суулгах талбайн хөрш шүднүүдэд имплант суулгах явцад ямар нэг эрсдэл үүсэх үү?
-Шүд нөхөн сэргээх төлөвлөгөөний үүднээс мэс ажилбарын гүйцэтгэлд ямар нэг хязгаарлалт байгаа эсэх
-Мэс ажилбарын үед өвчтөнд ямар эрсдэл үүсч болох эсэх?
-Тухайн тохиолдолдлоос шалтгаалж  мэс ажилбар гүйцэтгэл хэдэн хувийн амжилттай байж болох хүлээлт
-Мэс ажилбарын үргэлжлэх хугацаа хэр байх ёстой?
-Мэс ажилбарын төлбөр нь нийтдээ хэд байх?
-Хэрэв өвчтөн эмчилгээний анхдагч төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй бол өөр хувилбар мэс заслын эмчилгээ нь юу байж болох?

 


Tag:шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar