Шүдний тулгуур эдийн өвчинд өртөх магадлалыг генетикийн сорилоор илрүүлнэ
30-Oct-2014 1056 0.0 0

Сан-Антонио, АНУ: Америкийн Шүдний Холбооны жил бүр зохион байгуулагддаг ээлжит их хурлын энэ жилийн анхаарал татсан сэдэв нь шүдний тулгуур эдийн өвчин болон удам зүйн хамаарал гэсэн сэдэв байлаа. Уг хурал дээр генетикийн сорил хөгжүүлэлтээр дагнан ажлладаг АНУ-ын Interleukin Genetics фирм өөрийн гарган авсан тулгуур эдийн өвчинд мэдрэмтгий чанарыг тодорхойлдог PerioPredict сорилд тулгуурласан сүүлийн үеийн судалгаагаа танилцууллаа.


Сан Антониод болсон хурлын явцад  Interleukin Genetics фирмийн CEO Dr. Kenneth S. Kornman тулгуур эдийн өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлс болон удам зүйн хамаарлын талаар илтгэл тавьлаа. Уг санаагаа өнгөрсөн жил  Journal of Dental Research-д нийтлүүлсэн бөгөөд тулгуур эдийн өвчинөөс урьдчилан сэргийлэхдээ хувь хүнд тулгуурласан тухайлбал удам зүйн онцлогт тулгуурласан урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй болох санааг дэвшүүлсэн юм.


“Хувь хүний онцлогт тохируулсан анагаах ухаан бол ердөө шинэ зүйл биш юм. Одоогоор, ялангуяа генийн түвшинд өвчтөнийг бүх талаас нь өндөр нарийвчлалтай судалж чаддаг болсон. Энэхүү судалгаа нь шүдний мэргэжилтнүүдэд эмчилгээ үйлчилгээгээ өндөр түвшинд хүргэх, тулгуур эдийн өвчинд өртөх магадлал өндөртэй хүмүүсийг эрт илрүүлж оношлох зэрэгт шинэ хаалга нээж өгч байна” гэж Kornman хэлж байна.


PerioPredict нь шинжилгээ авахад өвдөлт болон таагүй зүйл үзүүлдэггүй хурдан хугацаанд үр дүн нь гардаг генетикийн сорил бөгөөд шүдний эмч өдөр тутмын ердийн үзлэг болон чулуу цэвэрлэх явцдаа сорил авах боломжтой энгийн зүйл юм. Уг сорил нь генийн түвшинд үрэвслийн гол медиатор  interleukin-1-ийн түвшнийг хэмжиж тулгуур эдийн өвчинд өртөх магадлал хэр байгаа эсэхийг тодорхойлдог.


Interleukin Genetics фирм нь энэ шинэ бүтээлээрээ  American Academy of Periodontology-ын 2014 оны  Clinical Research Award-ыг хүртсэн төдийгүй 2014 оны DrBicuspid Dental Excellence Award-ыг шилдэг Амны хөндийн Эрүүл ахуйн бүтээгдэхүүн гэсэн номинациар хүртээд байна. Энэхүү шагнал нь тухайн жилийн амны хөндийн эрүүл мэндийн шилдэг материал гэсэн үндэслэлээр нийт 50 000 гаран шүдний мэргэжилтнүүдийн санал асуулгын дүнд тодруулдаг нэр хүндтэй шагнал юм байна.


Tag:тулгуур эдийн үрэвсэл, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar