IDS-ийн энэ жилийн онцлох сэдэв Гажиг заслын салбар дахь тоон технологийн процесс байх гэнэ
04-Nov-2014 0.0 0

Кёльн, Герман улс: Дижитал технологийн хэрэглээ шүдний олон салбар нэвтэрч эрэлт хэрэгцээ нь улам өсөн нэмэгдсээр байна. Тур тусмаа гажиг заслын салбарын дижитал төхөөрөмжид шилжиж буй процесс энэ үйл явцад бас нэгэн шинэ эрч хүч өгч байна. Иймд 2015 оны  International Dental Show (IDS) шүдний гажиг заслын салбарын дижитал төхөөрөмжийн техникийн шийдэл тоон технологийн инноваци хөгжүүлэлтүүдийг онцгой анхаарал  хандуулан сурталчилах гэнэ.

Одоогийн байдлаар Брэкет авагддаггүй гажиг заслын зэмсэг нь шүдний гажиг заслын салбарт хамгийн өргөн ашиглагдаж буй зэмсэг юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гоо сайхны шаардлагын үүднээс lingual буюу хэлэн талын байрлалтай гажиг заслын зэмсгүүдийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ төрлийн зэмсгүүд нь  нүдэнд үзэгддэггүй тул гоо сайхны шаардлагад сайн нийцдэг. Яг энэхүү лингуал зэмсгийн салбарт дижитал буюу тоон технологийн үйл ажиллагаа илүү их ач холбогдолтой юм.


Жишээ нь амны хөндийн сканнер болон зориулалтын программ хангамжийн тусламжтайгаар эмчилгээний эцсийн зорилтот үр дүнг бодитоор дүрслэн үзүүлсэн дижитал загварыг гарган авах боломжтой. Дижитал технологийг ашиглаy хувь хүний шүдний эгнээний дотор гадаргуугийн геометрийн хэлбэр дүрсийг боловсруулсанаар зөвхөн тухайн хүнд л зориулсан брэкет зэмсэг бүтээх боломжтой төдийгүй тусгайлан CAD/CAM технологиор бэлтгэсэн хэвийг ашиглан брэкет зэмсгүүдийг маш нягт нямбай тооцоололтойгоор суулгах боломж олгож байна.  


“Гажиг заслын зэмсгүүдийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдал улам сайжирч хүрээгээ тэлж байгаа нь түүний ур хийц улам чамин болж нүдэнд үзэгдэх байдал багасч байгаатай холбоотой юм. Шүдний гажиг заслын салбарыг сонирхож буй худалдааны төлөөлөгчидөд IDS томоохон боломж нээж өгч байна. Энд та тоног төхөөрөмжөө дэлгэн үзүүлж буй компаниудын мэргэжилтнүүдтэй өөрийн санаагаа хуваалцахаас гадна гажиг заслын салбарын одоогийн байдал болон цаашдын хөгжил дэвшлийн талаар хэрэглэгчдийн санал бодлыг сонсох боломжтой” гэж IDS-ийн зохион байгуулагч Герман улсын шүдний материал тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Dr Markus Heibach хэлж байна.


International Dental Show (IDS) нь Герман улсын Кёльн хотод 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг. 2013 оны IDS-д дэлхийн 56 орны 2058 пүүс компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн бөгөөд уг үзэсгэлэнд дэлхийн 149 орны төлөөлөл 125 000 зочид хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн IDS 2015 оны 3-р сарын 10-14 хооронд болно. Одоогийн байдлаар дэлхийн 53 орны 1800 гаран компани үзэсгэлэнд оролцохоор ал хэдий нь захиалгаа өгөөд байгаа юм байна.


Tag:үйл явдал, үзэсгэлэн худалдаа, IDS, Шүдний гажиг

Бусад мэдээлэл:






avatar