Ivoclar Vivadent болон Dentsply компаниудын хооронд үүсээд байсан патентийн маргаан дууслаа
05-Nov-2014 0.0 0

SCHAAN, Liechtenstein/WILMINGTON, Del., USA: Энэ Даваа гаригт шүдний материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын олон улсад нэр хүндтэй төлөөлөгч Ivoclar Vivadent компани тус салбарын бас нэг томоохон үйлдвэрлэгч DENTSPLY компанитай патентийн зөрчлийн талаар үүсгээд байсан маргаантай асуудлаа шийдэж зөвшилцлийн гэрээ байгуулсанаа зарлалаа. Яг жилийн өмнө Ivoclar Vivadent компаний зүгээс DENTSPLY компанид хандан тус компаний нэр дээр патентлагдсан зарим төрлийн lithium silicate материалаар хийсэн шүдний бэлдэцүүдийг худалдаалахаа зогсоохыг шаардсан юм.
Ivoclar Vivadent патентийн зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалахын эсрэг DENTSPLY International, DENTSPLY Prosthetics US болон DENTSPLY International group-ийн охион компани болох DeguDent эсрэг АНУ-ын шүүхэд өнгөрсөн оны 10-р сард нэхэмжлэл гаргаад байсан билээ. Тус компаний шүүхийн нэхэмжлэлд DENTSPLY фирмийн CELTRA бүтээгдэхүүн нь АНУ-ын хэмжээнд тус фирмийн нэр дээр бүртгэгдсэн, тус фирм анх санаачлан хөгжүүлсэн 4 патентийг зөрчсөнийг дурдсан байна.
Энэ долоо хоногт мэдээлсэн эрх шилжүүлэх гэрээний хүрээнд Ivoclar фирм DENTSPLY-тэй зарим нэг бүтээгдэхүүний патент хамтран эзэмшиж болох global patent licence-д гарын үсэг зуралцсанаар энэхүү патентийн маргаантай асуудал шийдэгдэж байгаа юм байна.


Tag:маргаан, үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar