Сувгийн эмчилгээг халах боломжтой эмчилгээний шинэ аргачлал туршиж байна
07-Nov-2014 4.5 0

LIVERPOOL, UK: Ливерпулийн Их Сургуулийн судлаачид шүдний өвчилсөн пульпийг нөхсөн сэргээх зорилгоор дахин судасжилт үүсгэх эмчилгээний шинэ арга туршиж байна. Дахин судасжилт үүсгэх энэхүү арга нь 2 удаагийн ирэлтээр гүйцэтгэгдэх бөгөөд өвчтөнийг урт удаан үргэлжилсэн таагүй мэдрэмж төрүүлдэг сувгийн эмчилгээнээс зайлсхийх боломж олгох гэнэ.


MailOnline веб хуудсанд мэдээлсэнээр бол өвчтөний эхний удаагийн ирэлтээр шүдний сувгийг нээж сувгийг халдваргүйжүүлэхийн тулд антибиоток агуулан паст сувагт хийгээд явуулах юм байна. Дараагийн ирэлт нь 2 долоо хоногийн дараа байх бөгөөд энэ удаа зориулалтын багаж ашиглан сувгийн дотор талд маш жижиг хэмжээтэй зүсэлтүүдийг цус нэвчих хүртэл хийж өгөх бөгөөд энэ нь цусан бөлөн тогтоход нөлөөлөх гэнэ. Цусан бөлөн нь шүдний зөөлцөд шинэ цусны судасжилт үүсэхийг дэмжинэ. Энэ үед сувагт үлдээсэн хүчилтөрөгч болон шим тэжээлт бодисуудуудыг агуулсан материал нь зөөлцийг өөрийгөө эрүүлжүүлэн нөхөн төлжих үйл ажиллагааг дэмжиж өгөх юм байна. Одоогоор энэхүү нөхөн төлжих механизм нь бүрэн тогтоогдоогүй байгаа ч энэхүү цусан бөлөн нь өөртөө шинэ эдийг нөхөн төлжүүлэх бодисын өндөр агууламжтай тул гэмтсэн эдийг өөрийгөө нөхөн сэргээхэд нь туслаж байгаагаар тайлбарлаж байна.


Одоогоор энэхүү шинэ аргачлалыг Ливерпулийн Их Сургуулийн судлаачид  15 өвчтөнд хэрэглээд байгаа бөгөөд маш амжилттай байгаа гэнэ.


Энэхүү эмчилгээний шинэ аргын талаар Мачестрийн Их Сургуулийн Шүд нөхөн сэргээх салбарын профессор Dr Hugh Devlin “Энэ бол шинээр нээгдэж туршигдаж байгаа гайхамшигтай аргачлал бөгөөд сүүлийн үед шинжлэх ухааны сэтгүүлүүдийн анхаарлыг их татаж байна. Уламжлалт эмчилгээний аргачлал нь сувгийн хөндийд байгаа нянгуудыг сайн устгадаг ч тэнд дахин судасжилт үүсэх процессийг таслан зогсоодог байлаа” гэсэн байна.


Tag:сувгийн эмчилгээ, Шүдний эмчилгээ, судалгааны тойм

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar