Exocad программ хангамж өөртөө Sensable Dental-ийн боломжуудыг нэгтгэлээ
09-Nov-2014 0.0 0

WOBURN, Mass., USA: Шүдний салбарын CAD/CAM программ хангамжийн дэлхийн шилдэг компани Exocad нь SensAble Dental Lab System-ийг хөгжүүлэгч STI Holdings-ийн авагддаг шүдэлбэрийн технологийг худалдан авлаа. SensAble, a CAD/CAM программ хангамж нь цутгамал металл авагддаг шүдэлбэрийн дизайн гаргахад зориулагдсан программ бөгөөд эх хувилбар нь мэдрэгчтэй буюу тооч дэлгэцэнд зориулагдсан юм байна.

Ойрын өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Anaheim-д болж буй Калифорний лабораторийн эзэмшигчдийн холбооны 11 дэх удаагийн Олон улсын CAD/CAM Expo and Symposium-д Exocad компани өөрийн шинээр хөгжүүлж буй программ хангамжаа танилцуулж байна.

“Энэхүү SensAble Dental Lab System-ийг өөрийн болгох ажиллагаа нь шүдний лабораториуд болон эмч нарыг хамгийн шилдэг программ хангамжаар хангах амлалтынхаа хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд программын дизайны боломж нь металл болон уян авагддаг шүдэлбэрт аль алинд нь ашиглах боломжтой болж сайжирлаа” гэж Exocad-ийн Ерөнхий менежер, CED Tillmann Steinbrecher ярьж байна.
“Өндөр түвшний үзүүлэлттэй voxel-processing technology-ийг өөрийн болгосноор түүнийг манай одоо ашиглаж буй mesh-based CAD technology-той нэгтгэснээр Шүдний тоон технологийн салбарт Иж бүрэн программ хангажийн шинэ боломжийг нэвтрүүлж байна” гэсэн байна.

Энэхүү худалдан авах ажиллагааны хүрээнд Exocad компани STI Holdings-оос программийн түлхүүр патентууд болон geometric/volumetric processing-д хамаарах патентуудыг нь мөн худалдан авч байгаа юм байна.

Exocad программийг өмнө нь худалдан авсан хэрэглэгчидэд удахгүй шинэ update хийх эрх нээгдэх бөгөөд энэ удаагийн update-иар иж бүрэн авагддаг цутгамал металл шүдэлбэрийн программ хангамжийг гарын авлага болон танилцуулга видео хичээлийн хамт татаж авах боломжтой юм байна. Уг программ нь нээлттэй эхийн exocad программ дэмждэг ямар ч сканнертай зохицож ажиллах гэнэ.
 Dental Arts Laboratories-ийн авагддаг шүдэлбэрийн тасгийн менежер Brian McClone “Одоогийн байдлаар SensAble Dental нь зах зээл дээр худалдаалагдаж буй хамгийн сайн авагддаг шүдэлбэрийн программ бөгөөд үүнийг ашиглан манай лаборатори нэг машин дээр л гэхэд өдөрт 25 шүдэлбэрийн зохиомж гарган авч байна” гэж байна.


Tag:үйл явдал, CAD/CAM, хиймэл шүд

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar