Google Glass ашиглан анх удаа имплантын хагалгааг шууд дамжуулан үзүүллээ
12-Nov-2014 570 5.0 0

MURCIA, Spain: Испаний нүүр аны мэс засалчид анх удаа Google glass-ийн эмнэлгийн хэрэглээнд зориулсан аппликэшн-ийг мэс засалд ашиглан түүний боломжийг үзүүллээ. Шинэ төрлийн илүү сайжруулж боловсронгуй болгосон Google glass нь зураг хэрхэн авч байгаа, видео бичлэг хийж байгаа, интернэтэд хэрхэн холбогдож байгаа зэргийг дэлгэрэнгүй үзүүлээд зогсохгүй түүнийг ашиглан шүдний мэс заслыг анх удаа шууд дамжуулан үзүүллээ.


10-р сарын 26-ы өдөр Испани улсын Murcia хотын Hospital de Molina эмнэлгийн мэс засалчид анх удаа Google Glass төхөөрөмжийг ашиглан дээд зэрэглэлийн нүүр амны мэс заслын явцыг шууд дамжуулан үзүүллээ. Одоогоор энэхүү нүдний шил мэт зүүдэг төхөөрөмж нь туршилтын шатандаа байгаа бөгөөд мэдээллийг хүний нүдэнд дүрслэн харуулахын зэрэгцээ дуу хоолойгоор өгөх командыг ойлгож өөрөө интернэтэд холбогддог юм байна. Энэ технологи нь Google компаний хөгжүүлж буй Google’s Project Glass-ийн нэгэн салбар хэсэг бөгөөд энэ нь гүүглийн хөгжүүлж буй жолоочгүй машин зэргийн адил ирээдүйд ашиглах технологийн шийдлүүдийн нэг юм.


Drs Pedro Peña Martínez, Juan Francisco Piqueras Gómez and Alejandro López Gómez эмч нарын хийж үзүүлсэн эмнэлзүйн ажилбар нь уг эмнэлэг дээр тулгуурлан явагддаг мэс заслын эмчилгээ оношлогооны курсын 3D үзүүлбэрийн хэсэг бөгөөд уг сургалтанд Испани улсын өнцөг булан бүрээс эмч нар ирж оролцсон байна. Hospital de Molina эмнэлгийн энэхүү сургалтын хөтөлбөр нь шүдний эмч нарыг орчин үеийн технологид сургах болон Google Glass-ыг ашиглан эрүү нүүрний мэс ажилбарыг шууд дамжуулан үзүүлж энэ технологийн салбарт нэгэн шинэ хуудас нээхэд чиглэгдсэн юм байна.


Энэ удаа үзүүлсэн мэс засал нь 70 настай бүрэн шүдгүй өвчтөнд Dr Peña эмчийн анх санаачлан Испани улсад нэвтрүүлсэн computer-guided implant technique-ийн дагуу имплант суулгах мэс засал байсан байна. Сomputer-guided технологи гэдэг нь компьютерийн тусламжтайгаар өвчтөний амны хөндийн 3D загварыг гарган авч түүн дээрээ имплантын байрлал болон чиглэл зэргийг тооцоолохыг хэлдэг. Компьютерийн тооцооллын дагуу мэс заслын чиглүүлэгчийг тусгай зориулалтын машинаар зорж бэлтгэх бөгөөд түүнийг амны хөндийд байрлуулан имплантыг зоож өгдөг. Имплант аманд суулгаснаас 1 цагийн дотор өвчтөний хиймэл шүд имплантан дээр бэхлэгдэж бэлэн болно. Энэ технологийн давуу тал нь оношлогоо маш нягт нямбай хийгдэх бөгөөд имплант суулгах яс болон орчмын мэдээллийг маш сайн цуглуулсанаар мэс заслын эмчилгээний боломж сайжирч хагалгааны хугацаа богиносч өгдөг.


Энэхүү хагалгааны явцад Google glass ашигласан нь мэс засалч болон сургалтанд хамрагдагсадад хоорондоо шууд харьцах боломж нээж өгч байна.Мэс засалч хагалгааныхаа явцад сургалтын өрөөнд буй хүмүүсийн асуултанд шууд хариулт өгч байсан бол сургалтанд хамрагдагсад хагалгааны явцыг яг өөрөө хагалгаа хийж буй мэт дэлгэрэнгүй үзэж байсан байна.
Энэхүү хагалгаанд ашиглаж буй аппликэшн программын шийдлийг тус эмнэлгийн захиалгын дагуу Испаний Droiders компани Google glass-т тулгуурлан бэлтгэж өгсөн гэнэ.


Шүдний салбарын мэдээллийн Ripano хэвлэлийн газар Drs López and Piqueras нартай хамтран ажиллаж уг үйл явдлын сурталчилгааг олон нийтэд хүргэсэн бол тухайн үед үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулан түгээж байлаа.


Энэхүү шинэ технологи ашиглан хийгдсэн мэс засал нь Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг маш ихээр татсан бөгөөд энэхүү шинэ технологи нь шүдний эмчилгээний салбарт болон анагаах ухааны сургалтын салбарт шинэ боломж нээж өгч байгааг цохон тэмдэглэж байлаа.


Tag:google, үйл явдал, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar