Европын гуравдахь удаагийн JSDEI seminar шүдний болон анагаах ухааны мэргэжилтнүүдийн хүрээнд тулгуур эдийн өвчлөл болон чихрийн шижин сэдви
18-Nov-2014 428 0.0 0

FRANKFURT AM MAIN, Germany: Дэлхийн Чихрийн шижингийн өдрийн хүрээнд 2014 оны 11-р сарын 14 өдөр АНУ-ын Бостон хотын Joslin диабетийн төв болон Sunstar Foundation хамтран “Чихрийн шижин, Амны хөндийн эрүүл мэнд, Хооллолт” сэдвийн дор Герман улсын Франкфурт хотод симпозиум зохион байгууллаа. European Joslin Sunstar Diabetes Education Initiative (JSDEI) хэмээх уг арга хэмжээнд 280 шүдний эмч болон анагаах ухааны эмч мэргэжилтнүүд ирж оролцлоо.


“Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухааны ажилтан, судлаачид, шүдний эмч нар, анагаахын бусад салбарын эмч мэргэжилтнүүд уулзаж бие биентэйгээ туршлагаа хуваалцах, бие биенээсээ суралцах боломж олгож байна. Sunstar Foundation –ы ачаар олон салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглсан байгааг онцлон тэмдэглүүштэй байна. Энэхүү цуглаан нь энэ өвчний талаар сурталчлах, дэмжих, хамтран ажиллах талбар болж байгаа нь эмч өвчтөн аль алинд нь ач тустай зүйл болж байна” гэж АНУ-ын Харвардын Их Сургуулийн Анагаах Ухааны сургуулийн профессор Dr Edward S. Horton хэлж байна.


Профессор Dr Edward S. Horton энэ арга хэмжээн дээр лекц уншсан бөгөөд түүний лекцийн агуулга нь чихрийн шижин өвчнийг хянах болон түүнээс урьдчилан сэргийлэхэд амьдралын хэв маягийн өөрчлөлт чухал болох асуудал дээр төвлөрсөн байлаа. Хэт таргалалт нь чихрийн шижин өвчний нэг гол эрсдэлт хүчин зүйл болдаг тул тухайн хүн жингээ хасах үед чихрийн шижинд өртөх эрсдэл ач холбогдол өгөхүйц хэмжээнд буурдаг болохыг дурдаж байлаа. Лекцийнхээ явцад  Dr Edward S. Horton Diabetes Prevention Program Outcomes Study-ийн үр дүнгийн талаар танилцуулсан бөгөөд уг судалгаанд 3200 хүнийг хамруулсан байна. Уг тандалт судалгаа нь өвчтөнүүдийг хяналтанд авч 10 жил үргэлжилсэн бөгөөд судалгаанд оролцсон хүмүүсийг хяналтын бүлэг хүмүүстэй харьцуулж үзэхэд тухайн хүний амьдралын хэв маягийн эерэг өөрчилөлт нь 2-р бүлгийн чихрийн шижин өвчин үүсэх магадлалыг 34% хүртэл бууруулж байгаа болох нь тогтоогдсон байна.

“Энэхүү судалгааны үр дүн нь шүдний эмч болон ерөнхий мэргэжлийн эмч нар хамтдаа эрдэслт бүлгийн өвчтөнүүдэд эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох нь чухал болохыг харуулж байна” гэж Dr Edward S. Horton эцэст нь цохон тэмдэглэлээ.

 


Tag:тулгуур эдийн үрэвсэл, чихрийн шижин, конференц

Бусад мэдээлэл:






avatar