Израйль болон Хятадын Их Сургуулиуд Шүдний салбарын Лазер технологийн судалгаан дээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.
20-Nov-2014 432 0.0 0

BEIJING, China/JERUSALEM, Israel: 11-р сарын 14 өдөр БНХАУ-ын Peking University School of Stomatology болон Израйлын томоохон шүдний сургуулиудын нэг болох Hebrew University of Jerusalem’s Hadassah School of Dental Medicine сургуулиуд шүдний салбарын лазерийн технлогийн олон чиглэлийн судалгаан дээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Энэхүү лазерийн судалгаан дээр үндэслэсэн хамтын ажиллагаа нь тус хоёр улсын шүдний болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэгчдийн хувьд маш чухал ач холбогдолтой үйл явджл болж байна. Энэхүү судалгааны хамтын ажиллагааны зорилго нь хүн амын дундах шүдний тусламж үйлчилгээг сайжруулах, шүдний үйлчилгээнээс айх айдсыг багасгах, олон нийтийн шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна.


Хамтын ажиллагааны гэрээ зурах албан ёсны ажиллагаанд  Хятадын талаас Peking University School of Stomatology-ийн захирал Prof. Chuan-bin Guo, Израйлын талаас Hadassah School of Dental Medicine-ы захирал Prof. Aaron Palmon гарын үсэг зурлаа. Энэхүү гарын үсэг зурах ёслолын дараа Шүдний салбарын лазерийн технологийн симпозиум болсон бөгөөд уг арга хэмжээнд Израйль болон Хятадын шилдэг мэргэжилтнүүд байлаа гэж dental-tribune.com мэдээлж байна.


Tag:Шүдний эмчилгээ, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar