Straumann имплантын үйлдвэрээ олон нийтэд үзүүллээ
21-Nov-2014 457 0.0 0

VILLERET, Switzerland: Шүдний имплантын салбарын дэлхийн шилдэг үйлдвэрлэгч Straumann Швейцарийн Villeret-д байрлах үйлдвэрийн салбараа саяхан хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн өмнө нээж үзүүллээ. Энэхүү үйлдвэр нь Straumann-ы имплантын үйлдвэрлэлээр дагнан ажилладаг томоохон салбар нь юм. Тус салбар нь жилд 5 сая гаран нэгж имплант үйлдвэрлэдэг юм байна.


Villeret-ийн үйдвэр нь 2000 онд байгуулагдсан бөгөөд 2004-2009 онуудад өргөтгөл хийж хөгжүүлсэн юм байна. Өнөөдөр энэ үйлдвэр нь 15000м2 талбай эзлэн оршдог бөгөөд нийт 360 ажилчин ажилладаг юм байна. Уг үйлдвэрт имплант, хиймэл шүдэнд хамаарах 1500 төрлийн өөр хоорондоо ялгаатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол Швейцарийн нийслэлд байрлах   Straumann-ы төв оффисын удирдамжийн дагуу 4500 төрлийн нэгж эд анги үйлдвэрлэдэг байна.


Straumann имплант бараг бүхэлдээ Villeret үйлдвэрт үйлдвэрлэгдэж ариутгагдаж гардаг бөгөөд имплантын үйлдвэрлэлд хэрэглэгддэг түүхий эдүүд нь энэхүү үйлдвэрлэлийн бүсэд 18 сарын нөөцтэйгээр хадгалагдаж механик болон химийн туршилтанд ордог. Энэ үйлдвэр нь титан болон серамик материалтай ажиллах хамгийн сүүлийн үеийн high tech машинуудаар иж бүрэн тоноглогдсон юм байна.


Tag:үйл явдал, Straumann, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar