Шведийн хаан Planmeca группт айлчиллаа
02-Dec-2014 0.0 0

HELSINKI, Finland: The Royal Technology Mission байгууллагын төлөөлөл Швед улсын хаан Carl XVI Gustaf-ийн хамт 11-р сарын 27 өдөр Финлянд улсын Эрүүл Мэндийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч Planmeca фирмд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Хааны хамт Швед улсын үйлдвэрлэл болон шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл болсон 30 төлөөлөгч дагалдан ирж тус фирмийн өсөлт хөгжлийн түүх болон бүтээгдэхүүний инновацитай танилцлаа.


The Royal Technology Mission нь Финлянд улсын инноваци шингээсэн бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч, эрчимтэй хөгжиж буй компаний төлөөлөл болгож Planmeca группийг сонгон авч айлчилж байгаа юм байна. Planmeca группт айлчилсан зорилго нь салбартаа хувьсгал авчирсан 3x3D технологи, тусгай зориулалтын 3D имплант, амны хөндийн Planmeca PlanScan сканнераар тоноглогдсон шүдний эмчилгээний үзлэгийн сандал зэргийг олон нийтэд танилцуулах байсан байна.


Planmeca нь шүдний салбарын дэлхийд нэртэй шилдэг үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь шүдний салбарын үйлдвэрлэлийн тэргүүн эгнээнд нэр нь байнга дурдагддаг байна.


“Бид энэ удаагийн айлчлалын үеэр Шведийн төр засаг болон үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдөд шүдний тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн салбарын шинэ технологийн инноваци шингээсэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулах, хуваалцах гайхамшигтай боломж олдсонд баяртай байна. Сүүлийн жилүүдэд 3D технологи болон төхөөрөмжүүдийн үр дүнд шүдний салбарт онцгойлон тэмдэглэхүйц өөрчилөлт гарч байна.” гэж Planmeca группын дэд ерөнхийлөгч Tuomas Lokki хэлж байна. “Финлянд улс нь инноваци бүтээж чадаж байгаа нь маш том үйл хэрэг юм. Манай улсын нэг маш том давуу тал нь үйлдвэрлэгчид, шинжлэх ухааны байгууллагууд болон засгийн газар хоорондоо маш сайн хамтарч ажиллах чадвар юм. Эрүүл мэндийн технологийн салбар нь сүүлийн жилүүдэд Финлянд улсын хамгийн чухал high tech экспорт болж байгаа бөгөөд бид энэ салбарт эхний шанг татагч болж тэргүүн эгнээнд явдагаараа бахархаж байна” гэж Tuomas Lokki цохон тэмдэглэлээ.


The Royal Technology Mission байгууллага нь Шведийн Роял Академийн инженерийн салбараас төрөн гарсан бөгөөд 1984 оноос өнөөг хүртэл үүнтэй ижил төстэй арга хэмжээ зохион байгуулсаар иржээ.


Tag:үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar