Америкт хөрөнгө оруулалт хийх эмчид Green card олгоно
04-Dec-2014 457 5.0 0

Шинэ тутам өргөжин тэлж буй даяаршлын бизнес дэмжих боломжуудын хүрээнд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд өөрсдийн бизнесийг Америк улсад өргөжүүлэн тэлж Америк мөрөөдлийг бодитоор бүтээх боломж олдож байна.
Шүдний салбарын бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиладаг Peer Equities компани Америкт хөрөнгө оруулах гадаадын мэргэжилтнүүдэд зориулан Arrive. Strive. Thrive /Ир. Хичээ.Дэвж/хөтөлбөр нээж байгаагаа зарлалаа. Уг хөтөлбөр нь Америкийн засгийн газрын EB-5 визний журмын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд уг компаний хөтөлбөрт хамрагдсан хэн бүхэн Америк улсад ажиллаж оршин суух албан ёсны зөвшөөрөл авах юм байна.

EB-5 визний журам нь 1990 онд АНУ-ын Конгрессоор дэмжигдэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд АНУ-д хөрөнгө оруулалт хийж ажлын байр нээсэн хэн бүхэнд олгох визний төрөл юм. EB-5 хөтөлбөрийн дагуу Америкт оршин суух зөвшөөрөл авах иргэн нь АНУ-д 1 сая доллараас багагүй хөрөнгө оруулалт хийж 10-аас доошгүй ажлын байр шинээр нээсэн байх ёстой юм байна. Энэхүү хөтөлбөр нь маш амжилттай хэрэгжиж байгааг  Bloomberg Businessweek 2011 оны тайландаа дурджээ.

Гэсэн хэдий ч гадаад улсаас ирсэн жирийн иргэн энэ хөтөлбөрийн талаар хангалттай мэдлэггүй бол мөн АНУ-ын төрийн байгууллагуудын хүнд сурталаас шалтгаалан хөтөлбөрт хамрагдах үйл ажиллагаа нь маш удаан,  маш их хэмжээний бичиг цаас шаардсан, дарамттай ажил байдаг байна.
Иймд шүдний салбарт хөрөнгө оруулалт хийх бизнес эрхлэгчдийг дэмжих, EB-5 хөтөлбөрт зардал чирэгдэлгүй хамруулж өгөх Arrive. Strive. Thrive хөтөлбөрийг Peer Equities компани нээж байгаа юм байна.
Америкт бизнесээ өргөжүүлэн салбараа нээж буй бизнес эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагааг Америкийн стандартад нийцүүлэн өөрчилөх зэрэг шаардлагатай олон үйл ажиллагаа уг хөтөлбөрт тусгагдсан байна.
Түүнчилэн уг компани АНУ-д хөрөнгө оруулахаар ирсэн эмчийн гэр бүлд Америкийн нийгэмд дасан зохицоход бүх талаар туслаж дэмжих гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.dreb5.com сайтаас авна уу


Tag:үйл явдал, америк

Бусад мэдээлэл:






avatar