Хүчил саармагжуулах үйлчилэлтэй эмнүүд нь хавдартай өвчтөний амьдралыг уртасгадаг
08-Dec-2014 0.0 1

ANN ARBOR, Mich., USA: Хавдрын хими болон туяа эмчилгээний сөрөг нөлөөний улмаас үүсдэг хүчиллэг зүйлсээр гулгих үед хүчил саармагжуулах эм (antacid)-ийг хэрэглэдэг. Гэтэл энэхүү эм нь өөрөө хаврын тархалтыг саармагжуулдаг болох нь саяхны судалгаагаар тогтоогдсон байна. Мичиганы Их Сургуулийн хийсэн энэхүү судалгаанд хүчил саармагжуулах эм хэрэглэсэн хавдартай хүмүүсийн амьдралын хугацаа хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад илүү байсан байна.


Тус судалгаанд толгой хүзүүний эмчилгээгүй болсон  squamous cell carcinoma төрлийн хавдартай 596 өвчтөн хамрагдсан бөгөөд өвчтөнүүдийн 2/3 нь хүчил саармагжулах эм хэрэглэж байсан байна.


“Хүчил саармагжуулах эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн амьдралын хугацаа илт нэмэгдэж байгааг судалгаанаас харж болно” гэж судлаачид итгэл төгс хэлж байна. Протон памп ингибитор хэрэглэсэн өвчтөнүүд 45%-аар, гистамины рецептор-2 блоглогч эм хэрэглэсэн хүмүүс 33%-аар хяналтын бүлэгтэй харьцуулахад амь насаа алдах эрсдэл буурсан байна.


Хэдийгээр энэ судалгаа нь хүчил саармагжулах эмчилгээг өдөр тутам хэрэглэхийн ач тусыг гаргаж ирсэн боловч эмийн үйлчилэлийн механизм нь одоогоор тодорхой бус байна. Иймд энэ эмчилгээний талаар хавдрын тархалт болон толгой хүзүүний хавдрын урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр нэмэлт судалгаа хийхээр төлөвлөж байгаа юм байна.


 Prilosec, Nexium and Prevacid зэрэг протон памп ингибиторууд болон Tagamet, Zantac or Pepcid зэрэг гистамин 2 блоклогч эмүүд нь судалгаагаар аюулгүй бөгөөд сөрөгн нөлөө багатай болох нь батлагдсан.


Энэхүү судалгаа нь  "Proton Pump Inhibitors and Histamine 2 Blockers Are Associated with Improved Overall Survival in Patients with Head and Neck Squamous Carcinoma," нэртэйгээр Cancer Prevention Research journal сэтгүүлийн 12 сарын дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, толгой хүзүүний хавдар

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar
Энэ үнэн шүү дээ. Японууд шүлтлэг усыг байнга хэрэглэснээр хүчиллэгийг саахмагжуулж хавдрын эсийн өсөлтийг зогсоодог гэж баталсан. Ийм усыг Шагж доктор санаачилсан Одоо Очир Эрдэнийн АМЬД УС гээд гадуур зарагддаг ус байдаг.
avatar