Германы шүдний эмч нарын дийлэнх хэсэг нь Зул сарын баяр тэмдэглэдэг
08-Dec-2014 0.0 0

NUREMBERG, Germany: Германы эмч нарын дийлэнх хэсэг нь оны төгсгөлд эмнэлэг оффисоо шинэ жилийн чимэглэлээр гоёж ажилчдынхаа хамт Christmas баярыг тэмдэглэдэг болохыг GfK судалгааны Институтын хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаа баталж байна. 3 эмчийн нэг нь энэ баярын үеэр үйлчлүүлэгчид болон өвчтөнүүддээ шинэ жилийн ил захидал илгээдэг ажээ.


Герман даяар 300 шүдний эмчийг хамруулсан судалгаа явуулж үзэхэд тэдгээрийн 96% нь өрөө тасалгаагаа шинэ жилийн чимэглэлээр гоёсон байжээ. Ихэнх эмч нар чимэглэлээ эмнэлгийн ажилчдынхаа хамт өөрсдөө зүүдэг гэнэ. Зул сарын баярыг ажилчдынхаа хамт тэмдэглэх нь түгээмэл бөгөөд судалгаанд хамрагдагсадын 93% нь эмнэлгийн ажилчид хамт олонтойгоо Зул сарын баярын үдэшлэгээ хамт тэмдэглэдэг гэсэн байна. Залуу эмч нар энэ баярыг хамт олноороо тэмдэглэх нь маш чухал гэж үздэг бол Зул сарын баярт зориулан зарлага гаргахаас татгалздаг эмч нарын ихэнх нь 40-өөс дээш насныхан байна. Зул сарын баярын үдэшлэгээ ихэвчилэн (81%) ямар нэгэн ресторан юмуу түрээсийн газар тэмдэглэдэг бол 5% нь өөрийн эмнэлэг дээрээ тэмдэглэдэг байна. Харин дөнгөж 3% нь хамтран ажиллагсадаа гэртээ урьж Зул сарын баяр тэмдэглэдэг ажээ.


Зул сарын баярын Ил захидал илгээх нь Герман эмч нарын хувьд тийм ч түгээмэл зүйл биш гэнэ. Нийт судалгаанд хамрагдагсадын 30% нь цаасан ил захидал юмуу, электрон хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлдэг бол нийт мэндчилгээний дөнгөж 35% нь өвчтөн буюу үйлчлүүлэгчиддээ хандсан байдаг ажээ.


Tag:шинэ жил, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar