Технологийн салбарын тэргүүлэгч Sirona, GC компаниуд хамтран ажиллах гэрээ байгууллаа
09-Dec-2014 0.0 0

BENSHEIM, Germany: Шүдний технологийн салбарын шилдэг үйлдвэрлэгч Sirona компани шүдний эм материалын салбарын дэлхийд тэргүүлэгч Япон улсын GC компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээний дагуу Японы үйлдвэрлэгч Sirona фирмийн CEREC болон inLab төхөөрөмжүүдэд зориулан композит CAD/CAM блокуудыг үйлдвэрлэж нийлүүлэх юм байна. GC компани нь үүнээс өмнө өндөр чанарын CAD/CAM блокууд үйлдвэрлэж VITA Zahnfabrik, Ivoclar Vivadent, Merz Dental, DENTSPLY and 3M ESPE зэрэг олон компаниудад бүтээгдэхүүнүүдээ нийлүүлдэг байсан байна.


Японы үйлдвэрлэгч GC компаний хувьд шүдний эмнэлэг болон лабораторид зориулсан олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд glass ionomer, композит, шаазан давхаргат технологи, адгезив технологийн салбарт дэлхийд тэргүүлдэг. Удирдлагын төв оффис нь Токио хотод байралдаг.


“GC бол дэлхийд өндөр нэр хүндтэй компани бөгөөд Япон болон Азийн зах зээлд зориулан бүтээгдэхүүнээ гаргадаг. Энэхүү азийн зах зээлүүд нь CAD/CAM бизнесийн хувьд маш чухалд тооцогддог бөгөөд бид хамтран бүтээгдэхүүн гаргаснаар энэ зах зээлд чанарын өндөр стандарт тогтоож чадна” гэж Sirona-ийн CAD/CAM систем хариуцсан дэд Ерөнхийлөгч Dr Joachim Pfeiffer хэлж байна.
Япон улс нь CAD/CAM технологийн хамгийн том, өсөн нэмэгдэж буй зах зээлүүдийн нэг юм. Улс даяараа CAD/CAM технологид шилжих бэлтгэлийг маш сайн хийсэн гэж үзэж болно. Иймд тус хоёр компани хамтран өндөр технологи сайн материалуудаа нийлүүлэн шүдний эмч, техникчдэд зориулан тэдний хэрэгцээнд нэн тохиромжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гэрээний гол утга оршиж байгаа юм байна.


Tag:үйл явдал, sirona

Бусад мэдээлэл:






avatar