Эбола вирусыг шүлсэнд илрүүлэх шинэ сорил хөгжүүлж байна
10-Dec-2014 0.0 0

MANASSAS, Va., USA: АНУ-ын George Mason University ба U.S. Army Medical Research Institute of Infectious Diseases болон оношлогооны чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Ceres Nanosciences биотехнологийн компани хамтран Эбола вирусыг шүлсэнд илрүүлэх шинэ сорил гарган авахаар ажиллаж байна. Одоогоор Эбола вирусыг зөвхөн цусны шинжилгээгээр л илрүүлэх болмжтой байгаа бол дээрх байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй 4 сарын хугацаат төслийн дараа илүү үр дүнтэй, хялбар,  хоруу чанар багатай оношлуур гарган авах юм байна.


Ceres Nanosciences нь Nanotrap хэмээн нэрлэдэг нано технологийн гайхамшигтай оношлуур бүтээн хөгжүүлж ирсэн бөгөөд уг оношлуурыг ямарч хүрээнд өргөн ашиглах боломжтой байдаг. Энэ технологийг ашиглан Эбола вирусыг илрүүлэх сайн оношлуур бүтээж чадна гэдэгт судлаачид итгэлтэй байна.


Энэ төслийн хүрээнд Ceres нь George Mason University ба U.S. Army Medical Research Institute of Infectious Diseases-тэй хамтран Nanotrap-ийг ашиглан Эбола вирусыг шүлсэнд илрүүлэх чадвартай мэдрэг чанар өндөр оношлуур боловсруулаж байна.
“Манай Nanotrap технологи нь оношлуурын өндөр нарийвчлалтай шийдэл бөгөөд халдварыг эрт шатанд ч илрүүлэх чадвартай” гэж Ceres-ийг үндэслэгч George Mason University-ийн профессор Dr. Emanuel Petricoin хэлж байна.


Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлж байгаагаар бол 2014 оны Эбола вирусын дэгдэлт нь түүхэндээ хамгийн томоохон дэгдэлтэнд тооцогдож байгаа юм байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 12 сарын 3 өдрийн мэдээлэл нь одоогоор албан ёсны хамгийн сүүлийн дүн мэдээ бөгөөд уг мэдээлэлд энэ оны 3-р сард дэгдэлт болж байгааг албан ёсоор мэдээлсэнээс хойш нийт 17145 тохиолдол бүртгэгдсэний 6070 тохиолдол нь нас барсан байна.


Tag:эбола, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar