Европын Холбооны Имплантын диплом авах сургалтын тэтгэлэг гардууллаа
10-Dec-2014 0.0 0

BERLIN, Germany: Дэлхийн шүдний эмч нарын конгрессийн үеэр яс ба эдийн өдрийг (global bone & tissue day) анх удаа тэмдэглэж botiss biomaterials компани Европын Имплантын Академийн нэг жилийн курсэд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг зарласан юм. ОХУ, Тайланд, Бразил, Европын холбооны улсуудаас хэдэн зуун шүдний эмч нар Имплантын салбарт Европын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн дипломыг авахын тулд өрсөлдсөнөөс тус сургалтын тэтгэлэгийн ялагчаар Польш улсын эмч  Dr Rafał Kocerba шалгарч 9,840 евро гардан авсан байна.


Уг тэтгэлэгийн хүрээнд 2015 онд Dr Rafał Kocerba Европын холбооны Барселон, Афи, Ром, Лондон хотуудыг хамарсан 16 өдрийн идэвхтэй сургалтанд хамрагдана. Сургалт Англи хэл дээр явагдаж нийт 47 ECTS кредит олгох бөгөөд уг сургалтын төлбөрийг Герман улсын Берлин хотод төвтэй эдийн нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилладаг botiss biomaterials компани төлөх юм байна.
“Бид хөгжил дэвшил болон сургалтанд бодитоор хөрөнгө оруулдаг болохыг манай гайхамшигтай инноваци, эмнэлзүйн шинэ шинэ шийдлүүд, бидний өөрсдийн botiss академидаа зохион байгуулж буй эмнэлзүйн сургалтууд, яс болон эдийн өдрөөр зохион байгуулдаг их хурал зэргээс харж болно. Европын Имплантын Академи өөрсдийн сургалтын хөтөлбөрт эмч нарыг хамруулах боломж олгосон нь бидний хувьд томоохон дэмжлэг болж байна” гэж botiss-ийн түнш  Dr Dražen Tadić хэлж байна.


Европын Имплантын Академийн төв оффис нь Берлин хотод байрладаг ч Европын Холбооны олон нэр хүндтэй судалгааны байгууллагууд, компаниуд, Их сургуулиудтай хамтарч ажилладагийн нэг нь Берлин хотын Charité—Universitätsmedizin юм. Европын холбооны имплантын сургалтын хөтөлбөрийн захирлууд болох  Dr Peter Ehrl, Dr Dirk U. Duddeck нар нь Олон улсын төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр 25 жил дагнан ажилласан туршлагатай юм байна.


1 жилийн ганцаарчилсан имплантын сургалтанд Европын холбооны их сургуулиуд болон судалгааны байгуулагуудын нэр хүндтэй эмч, профессорууд хичээл заах ажээ.


Tag:үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar