IDS-2015 нь шүдний салбарын Инновацийг үзүүлсэн маш том арга хэмжээ болно
11-Dec-2014 0.0 0

BERGISCH GLADBACH, Germany: Ирэх жилийн 3 сард болох International Dental Show (IDS)-д урьд өмнөхөөс олон зочид оролцно гэж уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч Koelnmesse болон the Association of German Dental Manufacturers-ын төлөөлөгчид өчигдөр Bergisch Gladbach-д хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Ирэх жилийн үзэсгэлэн худалдаанд 125000 гаран шүдний мэргэжилтнүүд оролцож шүдний салбарын хөгжил дэвшлийг бүх чиглэлээр нь үзэж суралцах боломжтой гэнэ.


12-р сарын эхний байдлаар бүртгүүлсэн зочидын тоо өмнөх арга хэмжээнээс хэдий нь давсан бөгөөд энэхүү 5 өдрийн арга хэмжээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн компаниудын тоо мөн өмнөх рекордуудыг эвджээ. Оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байгаа тул талбайн хэмжээгээ 150 000 м2-хүртэл томруулж Koelnmesse үзэсгэлэнгийн нэмэлт залнуудыг мөн нэмж авчээ.


Koelnmesse-ийн зохион байгуулах хорооны дарга Katharina C. Hamma-ы мэдээллээр бол үзэсгэлэнд оролцож байгаа 4 компани тутмын 1 нь гадаадаас ирж оролцож буй компаниуд гэнэ. “IDS нь маш олон орныг хамарсан өндөр түвшний өргөн хүрээг хамарсан дэлхийд хосгүй арга хэмжээ болсон тул International Dental Show шүдний салбарт бизнес эрхэлж буй хүн бүрийн заавал оролцох ёстой арга хэмжээний нэгд тооцогддог болжээ”гэж тэрээр үзэж байна.


Герман улсын шүдний салбарын үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Dr Martin Rickert энэ удаагийн үзэсгэлэн нь шүдний материал тоног төхөөрөмжийн бүх салбарыг хамран зохиогдох боловч шүдний салбарын дижитал төхөөрөмжүүдийг илүү олонд таниулж өөр өөр компаниудын төхөөрөмжүүд хоорондоо хэрхэн холбогдож ажиллаж байгааг үзүүлэхэд голчлон анхаарах гэнэ. Мэдээж уламжлалт шүдний эмчилгээ, шүд нөхөн сэргээх материалуудын дэвшлийг үзүүлэх нь дамжиггүй. Уг үзэсгэлэнгийн үеэр анх удаа Career Day арга хэмжээ зохион байгуулах бөгөөд гол агуулга нь залуу шүдний эмч нар болон үйлдвэрлэгчдийг танилцуулах уулзалт зохион байгуулах гэнэ. Шүдний салбарын мэргэжилтнүүд уг арга хэмжээний үеэр Know-How Tours танилцах аялалд оролцож болно гэнэ. Энэ нь үзэсгэлнгийн зохион байгуулагчид дэлхийд нэртэй хоёр үйлдвэрлэгчидтэй хамтран ажилласны дүнд болж байгаа үйл ажиллагаа бөгөөд тухайн үйлдвэрт зочилж гайхамшигт технологийг газар дээр нь үзэж танилцах боломж олгох юм байна. Түүнчилэн уламжилалт Speakers’ Corner лекц, Dealers’ Day уулзалт арга хэмжээнүүд зохиогдоно.


Хоёр жилд нэг удаа болдог IDS нь Герман улсын хэмжээндээ нэлээд дээр үеийн уламжлалт үзэсгэлэн худалдаануудын нэгд тооцогддог бөгөөд Германы шүдний материал тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид хариуцан зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд энэ үзэсгэлэн нь дэлхийн хэмжээнд хамгийн чухалд тооцогддог шүдний салбарын нэр хүндтэй үзэсгэлэн яармаг болж чадсан бөгөөд дэлхийн 140 орноос зочид төлөөлөгчид ирж оролцдог. Шүдний салбарын ихэнх компаниуд яг энэ үзэсгэлэн дээр л ихэнхдээ шинэ материал тоног төхөөрөмжийнхөө нээлтийг хийдэг байна.


Tag:үйл явдал, IDS

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar