Шүдний материалын үзэсгэлэнгийн үеэр хулгай гарлаа
24-Dec-2014 646 5.0 0

London, UK: Лондонгийн Newham-ийн цагдаагийн газраас 10-р сард ExCel Centre-д болсон BDIA Dental Showcase шүдний материалын үзэсгэлэнгийн үеэр тоног төхөөрөмж хулгайлсан байж магадгүй гэж сэжиглэгдэж буй 2 хүний камерийн дүрс бичлэгээс татсан дүрсийг дэлгэн үзүүллээ. Эдгээр хүмүүс нь үзэсгэлн худалдааны эхний өдөр өндөр технологийн өрмийн бариулууд хулгайлсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.

Цагдаагийн газрын мэдээллээр бол тэдгээр хүмүүс нь дунд насны дундаж өндөртэй бөгөөд тэдгээрийн нэг нь Ази гаралтай гэнэ. Камерийн бичлэгээс үзвэл эдгээр хүмүүс нь 10-р сарын 10-ы өдөрийн үзэсгэлэн яаг хаагдахийн өмнөхөн албан ёсны тасалбараар нэвтэрсэн байна.

Үзэсгэлэнгийн 2 дахь өдрөөс зарим нэг худалдаачид тоног төхөөрөмж алга болсон тухай мэдэгдсэн бөгөөд үүний дагуу үзэсгэлгийн харуул хамгаалалтыг чангатгаж хулгайгаас сэргийлэхийн тулд нэвтрэх шалгалтыг өндөржүүлсэн байна. Хулгайд алдагдсан тоног төхөөрөмжийн нийлбэр дүн одоогийн байдлаар 100 000 фаунд хүрээд байна.

Хулгайчийн тухай мэдээллийг Лондонгийн цагдаагийн газар мэдээлэхийг хүсэж байгаа юм байна.


Tag:үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar