2014 он шүдний салбарын хувьд тооноос чанарт шилжсэн дэвшилттэй жил байлаа
25-Dec-2014 1557 5.0 0

2014 оны төгсгөл болж шинэ он гарч буй энэ цаг үед МШМХ-ы Ерөнхийлөгч АУ доктор, Проф Б.Амарсайхантай уулзаж 2014 онд шүдний салбарт болсон онцлог зүйлсийн талаар ярилцлага авлаа.  АУ доктор, Проф Б.Амарсайхан нь АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын албыг хашдаг.

Shud.mn.Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Удахгүй шинэ он солигдох мөч ойртож байгаа энэ үед МШМХ-ы ерөнхийлөгчтэй уулзаж энэ онд МШМХ ямар ажлуудыг хийж амжуулав гэсэн уламжлалт ярилцлагаа авахаар ирлээ. 2014 онд таны энэ салбарт хийж гүйцэтгэсэн ажлууд юу байв.
 
 
Б.Амарсайхан: 2014 он бидний хувьд чанарын дэвшилттэй жил байлаа. МШМХ тооноос чанар руу гэсэн үзэл баримтлалын дагуу Монголын Нүүр Ам Судлалын салбарын хүний нөөцийн төлөвлөлтөнд ахиц дэвшил авчирлаа.
 1. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн НАСС нь бидний зөвлөмжийн дагуу НАСС-д элсүүлэх оюутны тоогоо багасгалаа. Монголын нэг  шүдний эмчид 2000 хүн ноогдож байгаа нь дэлхийн жишгээс 2 дахин их байна.  Бид салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг одооноос төлөвлөхгүй бол 2 жилийн дараа Монголд шүдний эмчийн илүүдэл бий болохоор байна.
2. Шүдний эмнэлгүүдийн халдвар хамгааллын асуудалд дэвшил авчирсан он байлаа. Манай холбооны Энхтайванаар удирдуулсан халдвар хамгааллын зөвлөл Эрүүл мэндийн сайдын 187-р тушаалд ажиллан шүдний эмнэлгийн халдвар хамгааллыг шинэ түвшинд гаргалаа.Нийт шүдний эмч нарын дунд халдвар хамгааллын 4 сургалт семинар явууллаа.
3. Монголын шүдний салбарт анх удаа үндэсний брэнд оо “Мондент”-ийг бий болгож шүдний оо зарсан тоо болгоноос Монголын Хүүхдийн Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Санд хандивлаж сангийн хүүхдийн өвчнөөс сэргийлэх ажилд хэрэглэж байна.
4. МШМХ нь Super Assist Компанитай хамтран холбооны гишүүдэд 10%-ийн хөнгөлттэй шүдний  эмнэлгийн програм хангамжийг хэрэглэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
5. ХААН  банктай хамтран шүдний эмнэлгийн  санхүүгийн үйл ажиллагааг дэмжих хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
 
6. Монголын элэг хамгаалах Оном сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж шүдний эмч нарын дунд элэгний гепатит В, С вирусын тархалтыг зогсоох тал дээр дорвитой ажил хийв.
7. Дэлхийн шүдний холбоотой хамтарсан 11-р хурал зохион байгууллаа.
8. МШМХ нь Монголын  шүдний бизнесийн төлөөллийг Японд дагуулж айлчиллаа.
гэх мэтээр тоочоод байвал олон ажлыг тус холбоо амжууллаа. Эцэст нь хэлэхэд Шүдний эмч, Нүүр амны эрүүл ахуйч, Шүдний техникч, Шүдний эмчийн туслах нарын багийг  Монгол улсад төдийгүй Азид анх удаа цогцоор нь нэг сургуульд бүрдүүлж чадсан анхны улс боллоо.

Shud.mn: 2015 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?


Б.Амарсайхан:

2015 онд,
1.    МШМХ эмчийн ёсзүй болон эмнэлэгтэй холбоотой эрхзүйн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.  
2.    Шүдний эмнэлгийн цахим бүртгэлийн асуудал
3.    Шүдний эмч нарын нийгмийн хариуцлагын талаар илүү их анхаарч ажиллах болно.
НАС-ын дэлхийн жишигт хүрсэн сэтгүүлийг НАСС-тай хамтран гаргана


Shud.mn: Шүдний салбартаа үр бүтээл өндөр ажиллахын зэрэгцээ АШУҮИС-ийн дэд захирлаар ажиллаж байгаа. Шүдний салбарын захирлаас өөр олон асуудал хариуцсан захирал болж өөр салбарт орсон сэтгэгдэлийг тань сонсвол.
 
Б.Амарсайхан: Нүүр ам судлалын чадварлаг хамт олонтой хамтран Монгол улсын НАС-ын салбарыг зөв голдрилд нь оруулж чадлаа хэмээн хувь хүний хувьд дүгнэж байна.
Энд бүр дахин хэлмээр байна. Бид нүүр амны салбарыг зөв голдрилд нь оруулаад зогсохгүй Монголын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн анхдагч болсон.
Шүдний салбарын дараагийн үеийн лидерүүд хэдийнээ гарчээ. Миний хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн том ажлыг удирдаж байгаатай холбоотой шүдний салбарыг аваад явах залуучууддаа найдаж байгаа.
Монголын шүдний өдөр тутмын үйл ажиллагааг Г. Ариунтуул захирал удирдаж яамны бодлогын асуудлыг яамны мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Оюунцэцэг удирдаж байгаа учраас одоо МШМХ -г мэргэжлийн шүдний эмч нар авч явах цаг иржээ.


Shud.mn: Салбарын хамт олондоо хандаж та юу хэлмээр байна вэ?


Б.Амарсайхан: НАС-ын салбар урьд нь удирдагчаас хамаардаг байсан бол одоо зөв тогтолцоондоо орсон тул илүү сайхан хөгжинө гэж бодож байна.

Энэ салбарт ажиллаж байгаа хүн бүрт шинэ оны мэнд хүргэе.

Шинэ жилдээ илүү ихийг хамтран хийхийг хүсч байна.

Ярилцсанд баярлалаа


Tag:Ярилцлага, АШУҮИС, Б.Амарсайхан

Бусад мэдээлэл:






avatar