Имплантын эцэг таалал төгслөө
29-Dec-2014 1487 0.0 0

Шведийн ортопед мэс засалч, орчин үеийн имплантын эцэг гэгддэг судлаач нэрт эрдэмтэн Пер Ингвар Брэнмарк (Per-Ingvar Brånemark ) энэ сарын 20 өдөр Шведийн Готенбург хотод 85 насандаа таалал төгслөө.

Түүний эхнэр Барбро Брэнмаркийн мэдэгдсэнээр тэрээр зүрхний шигдээсээр өөд болжээ.

Брэнмаркийн санаачилан хэрэгжүүлсэн шүдний имплант нь хиймэл шүдний салбарт нэвтэрсэнээр энэ салбарт маш том дэвшил авчирсан юм.

Брэнмаркийн судалгаа 1952 оноос эхэлсэн бөгөөд тухайн үедээ ясны гадаргуу болон титаны хооронд үүсэх холбоог нээж түүнийгээ оссеоинтэгрэшн гэж нэрлэсэн байна.  1982 онд Канадын Торонто хотод болсон Шүдний салбарын Их хурал дээр Оссеоинтэгрэшний тухай судалгааны баримтуудаа дэлгэн тавьсан нь салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд өндөр үнэлгээ авч тэр цагаас имплантын хэрэглээ эрс өсөн нэмэгдсэн байна.

Одоогоор Брэнмаркийн оргинал имплантын системийг Nobel Biocare компани худалдан авч үйлдвэрлэж байгаа юм байна.

Түүний гашуудлын ёслол дээр Америкийн The Academy of Osseointegration-ы Ерөнхийлөгч Dr. Edward Sevetz түүнийг гайхамшигтай оюун ухаантай судлаач, халуун дотно сэтгэлтэй хүн байсан тухай дурсаж түүний имплантын салбарт авч ирсэн энэ том үйл хэрэг цаашид тасралтгүй үргэлжилэн олон олон хүмүүст инээмсэглэл бэлэглэх болно гэж тэмдэглэн хэллээ.


Tag:шүдний имплант, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar