Шинэ оны ажлын гараа эхэллээ
05-Jan-2015 0.0 2

2015 он гарчихлаа. Саяхан бид бүхэн 2000 он гарлаа гэж 2 тоогоор эхэлсэн энэ эрин үеийг гайхан бишүүрхэн угтан авч байсан сан. 2000 он гарахаар компьютерийн 10-тийн тооллын системд алдаа гарах юм гэсэн гэж нэг хэсэг цуурч тэрэнд нь итгэж 2000 оны 1 сарын 1-ий өглөө компьютерээ асааж үзээд баярлаж байлаа. Түүнтэй нэгэн адил 2012 оны 12-р сарын 21-ий өдөр “Дэлхийн сүйрлийн” дараах өглөөний нарыг догдлон харсан дурсамж хэн бүхэнд бий. Энэ бүгд одоо ард үлджээ.
Хүн төрөлхтөн бүгдээрээ тур тусмаа Монгол улс маань өдрөөс өдөрт асар хурдтайгаар хувьсан өөрчлөгдсөөр байна. Хөгжлийн энэ их хурдан дунд бид өнгөрсөнөө эргэн санаж үл мэдэх зүйлрүүгээ хошуурах сүргийн зөн совиндоо хөтлөгдсөөр байгаа хэдий ч бид оюун санааны хувьд ахиж дэвшсээр л байна.
Бид амьдрал болохгүй байна гэж өөр хоорондоо хэлэлцэн гутарцгаавч хөндлөнгийн нүдээр харвал бүгдээрээ ахиж дэвшиж шинэчилэгдэн хувьсаж дэлхий нийтийн жишигрүү алхам алхамаар ойртсоор байна.
Шинэ оны мэндчилгээгээ Ерөнхийлөгч маань монгол улсын хөгжлийн тулгуур Уул уурхайн салбараас тэр тусмаа Монголчуудын галыг өдийг хүртэл өрдөж яваа Эрдэнэт үйлдвэрээс дамжуулж 2015 он бол бүтээн байгуулалтын жил байх болно гэж зарлалаа.
Тиймээ 2015 он бол бүтээн байгуулалтын жил байх болно. Хүн бүр, айл өрх бүр, албан байгууллага бүр бүтээн байгуулалтын энэ их үйлсэд нэгдэн хамтдаа урагшилах болно. Хүн бүр өөрийнхөө ажил хөдөлмөрийн талбартаа өөрийнхөө үйл хэргийг бүтээн босгох болно.


Та бүгдийн шинэ оны ажил үйлсэд амжилт хүсье.
Shud.mn

 

 


Tag:шинэ жил, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar
saikhan medee tavizh emch naraa tseneglezh baidagt bayarlalaa. shine ond iluu ih amzhilt husie
avatar
1
Баярлалаа багшаа. Хичээнээ biggrin
avatar