Амны хөндийн арчилгаа нь бага цаг хугацаа шаарддаг ч үлэмж ач тустай зүйл юм
06-Jan-2015 0.0 0

Энэ оны 3-р сарын 20 өдөр дэлхий нийтийн хэмжээгээр Амны хөндийн эрүүл мэндийн өдөр (World Oral Health Day) –ийг өргөн хүрээнд тэмдэглэхээр одоогоор бэлтгэл ажлууд нь явагдаж байгаа бөгөөд энэхүү дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээний санаачлагч ерөнхий зохион байгуулагч нь Дэлхийн Шүдний Холбоо (FDI-World Dental Federation) юм. FDI өнгөрсөн 11 сараас эхлэн дэлхий нийтээр “Smile for life” сурталчилгааны компанит ажлаа өрнүүлээд байна.
Уг арга хэмжээний Ерөнхий спонсор Henry Schein компаний дэд захирал бөгөөд Глобал коммунникэшн хариуцсан дарга Gerard K. Meuchner-тай уулзаж тус компани энэхүү арга хэмжээнд хэрхэн спосорлож оролцож буй талаар мэдээлэл авлаа.

Сурв: Henry Schein компани юуны тулд энэхүү дэлхий нийтийн арга хэмжээг спонсорлож оролцож байна вэ?
Gerard K. Meuchner: Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүний биеийн эрүүл мэндийн хамгийн чухал зүйл болох амны хөндийн эрүүл мэндийг дэмжих амлалт өгч үүрэг хүлээсэн билээ. Амны хөндийн эрүүл мэндийн өдөр нь олон нийтэд эрүүл байхад амны хөндийн эрүүл мэнд ямар чухал болохыг сурталчилах зорилготой тул бид энэхүү үйл ажиллагааг дэмжин оролцож байна.


Сурв: Та амны хөндийн өдөрлөг бол чухал зүйл юм гэдэгт чухам юунд нь тэгж итгэж найдаж байна вэ?
Gerard K. Meuchner: Ихэнх хүмүүс амны хөндийн эрүүл мэнд чухал зүйл гэдгийг ойлгодоггүй бөгөөд нэг бол анзаарахгүй эсвэл түүнд ач холбогдол өгөхгүй байх нь бий. Дэлхийн Амны хөндийн эрүүл мэндийн өдөрлөг арга хэмжээ нь олон нийтэд амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг илүү хөгжилтэй, сэтгэлд хүрэхүйц өвөрмөц байдлаар зохион байгуулж байгаа нь энэ бол чухал зүйл болно гэсэн итгэл төрүүлж байна.


Сурв: Henry Schein Амны хөндийн өдрийн үйл ажиллагаанд хэрхэн хамтран ажиллах вэ?
Gerard K. Meuchner: Манай компани нь амны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компаниудын нэгийн хувьд дэлхийн олон оронд байрлах өөрийн салбар нэгжүүд, сүлжээгээрээ дамжуулан Амны хөндийн өдрийн талаарх сурталчилгаа материалуудыг түгээж байна. Түүнчилэн өөрсдийн худалдан авагчид болох шүдний эмч мэргэжилтнүүдэд уг арга хэмжээний плакат ухуулах хуудсуудыг бэлтгэн өгч байна. Мөн Нью-Иорк хотын NASDAQ хөрөнгийн бирж дээр Амны хөндийн өдөрийн сурталчилгааг танилцуулж Тайм скуэрийн сурталчилгааны том самбар дээр тус арга хэмжээний сурталчилгааг гаргалаа.


Сурв:Henry Schein дэлхийн хэмжээний амны хөндийн эрүүл мэндийг дэмжиж ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Gerard K. Meuchner: Бид амны хөндийн эрүүл мэндийн ач тусын талаар өөрсдийн худалдан авагчид болон нийгэмд хандсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Бид Total Health Beyond the Mouth гэдэг хөтөлбөр гаргаж уг арга хэмжээний хүрээнд шүдний мэргэжилтнүүд үйлчлүүлэгч өвчтөнүүддээ эрүүл мэндийн боловсрол олгоход нь тусладаг. Бид биеийн эрүүл мэнд болон амны хөндийн эрүүл мэндийн холбогдолтой олон уулзалт ярилцлагуудад орж сурталчилгаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлд гэхэд Харвардын Их Сургуулийн Шүдний Сургууль дээр арга хэмжээнд оролцоод байна.

 


Tag:Ярилцлага, амны хөндийн эрүүл мэндийн өдөр

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar