Холбоосын үрэвсэлийн нянгийн ялгаруулж буй бүтээгдэхүүнүүд нь ХДХВ-ийг цочроож сэдрээдэг
07-Jan-2015 0.0 0

CLEVELAND, USA: АНУ-ын Case Western Reserve University-ийн судлаачид амны хөндийн холбоосын үрэвсэл зэрэг өвчнүүдийн үед нянгийн ялгаруулж буй ялгадас бүтээгдэхүүнүүд нь идэвхгүй байгаа Т эсийн дотор буй ХДХВ-ийг цочролд оруулсаны улмаас вирус хуваагдан үржиж эхэлдэг болохыг илрүүлсэн байна. Энэхүү нээлт нь ДОХ-той өвчтөнүүдэд холбоос эдийн өвчин яагаад хүндэрдэг болохыг тайлбарлах боломж олгож байна.


Энэхүү судалгаа нь саяхан Virology journal-д хэвлэгдсэн бөгөөд судлаачид өөхний хүчлийн богино гинжин хэлхээт бодисын солилцооны бүтээгдэхүүнийг судлаж үзсэн байна. Ингэхдээ түгээмэл тархалттай Porphyromonas gingivalis ба Fusobacterium nucleatum нянгийн ялгаруулж буй 5 төрлийн өөхний хүчлийн богино гинжин хэлхээт ялгадас бүтээгдэхүүнийг сонгон авчээ.


Анагаахын сургуулийн багш, судлаач Dr. Fengchun Ye-ийн мэдэгдэж байгаагаар бүх хүмүүс ийм унтаа байдалтай Т эсиийг агуулж байгаа бөгөөд тэдгээр нь халдварын улмаас сэргэж халдварыг дарахад тусладаг. Тэгвэл ДОХ-ын өвчтэй хүний онцлог нь уг эс нь ХДХВ вирус агуулж байдагт оршино. Бактериудын ялгаруулж буй бүтээгдэхүүнүүд нь энэ унтаа эсийн доторх вирусыг цочроож цэнэг нь дууссан батрейд тэжээл залгах адил үйлчилэл үзүүлж сэргээж өгдөг байна.


Энэхүү нээлт нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг эрт үед нь амны хөндийг эмчилж холбоосын үрэвсэлийг намжаах нь чухал болохыг харуулж байна.


Энэхүү судалгаа нь "Short Chain Fatty Acids Potently Induce Latent HIV-1 in T-cells by Activating P-TEFb and Multiple Histone Modifications” нэртэйгээр Virology journal-ийн 1-р сарын дугаарт хэвлэгджээ.

 


Tag:ХДХВ, шүд цоорох өвчин, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar