Interview: "Just because every dentist is trained to extract teeth does not mean that he or she should"
11-Jan-2015 834 0.0 0

Шүд авалтын арга техникийг судлах академи (The Extraction Academy) нь амны хөндийн мэс ажилбарууд дотроо нэлээд хүндэд тооцогддог шүд авах хэмээх энэхүү мэс ажилбарын арга техникийг судлах, ерөнхий эмчилгээний эмч нараас авхуулаад холбоосын эмч, имплант судлаачид, эндогийн эмч нарт энэхүү арга технолгиудыг энгийнээс нь өндөр түвшний хүртэл нь өргөн хүрээнд зааж сургах, энэ чиглэлээр цуврал лекц, тасралтгүй сургалтуудыг зохион байгуулах чиглээр ажиллахаар байгуулагдсан юм байна. Энэ төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус академийн гишүүн имплант ба амны хөндийн мэс ажилбарын эксперт   Dr. Gregory Greenwood-тай уулзаж ярилцсаныг толилуулаж байна.


Dental Tribune Online: Та өөрөө имплантын салбарын экспертийн хувьд шүд авах гэдэг нь амны хөндийн мэс ажилбарууд дотроо нарийн түвэгтэй мэс ажилбар гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу?
Dr. Gregory Greenwood: АНУ-ын хэмжээнд жилд 20сая гаран шүд авдаг гээд бодохор энэ нь шүдний эмчийн өдөр тутмын жирийн ажилбаруудын нэг гэж тооцогдохоор боловч энэ ажилбар нь халдвар болон өвдөлтөөс шалтгаалсан хамгийн их хүндрэл дагуулдаг ажилбар тул эмч болон өвчтөн хоёрын харилцаанд зөрчил үүсгэдэг хамгийн гол зүйл гэж үзэж болно. Өвчтөний хувьд маш их айж эмээдэг энэхүү ажилбарыг ердийн ерөнхий мэргэжлийн эмч гүйцэтгэх нь зөв үү гэсэн асуудал урган гарч байна.


Шүд авалтын арга техникийг судлах академи (The Extraction Academy)-ийн үндсэн гол санаа нь юу байгаа вэ? Өөрөө хэрхэн энэхүү төслтэй холбогдсон тухайгаа танилцуулна уу?
Энэхүү Академийг өөрийн хамтран зүтгэгч Dr. Kianor Shah-ы хамт байгуулсан бөгөөд тэрээр анхнаасаа энэхүү академийг байгуулах мөрөөдөлтэй байсан. Одоогийн байдлаар шүдний чиглэлийн бүх сургуулиуд шүд хэрхэн авахыг оюутнуудад зааж сургаж байгаа ч харамсалтай нь энэ нь олон нийтийн зүгээс шүд авалт бол хамгийн зэрлэг ажилбар гэж айж болгоомжилдог түвшинд хуртэл энэхүү ажилбарыг доош нь оруулж байна.  Dr. Shah болон би шүдний эмч нарт зориулан илүү сайжруулсан арга технологиудыг зааж сургаж байна.  Энэхүү аргыг хэрэглэснээр шүд авах ажилбар илүү аюулгүй болж өвчтөнд эвтэйхэн мэдрэмж төрүүлэх юм. The Extraction Academy-д төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр энэхүү арга техникийг зааж сургаж байгаа бөгөөд онолын суурь мэдлэг болон гардан дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтанд сууснаар эмч болон өвчтөнд аль алинд нь ямар ач тустай талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч
Академийн сургалт нь онол болон гардан дадлага хосолсон сургалт юм. Шүд авах илүү аюулгүй сайн арга эзэмших нь шүдний эмч болон түүний өвчтөнд хоёуланд нь ач тустай зүйл юм.
Өвчтөний хувьд энэхүү аюултай ажилбарыг сайн эмчээр гүйцэтгүүлэх бол эмчийн хувьд энэхүү арга технологийг сурсанаар өвчтөнүүдээ тогтоон барих санхүүгийн ач тустай юм.
Бидний шүд авах аргыг сургаж буй арга технолгийг энэ ага барилыг эзэмшсэн эмч нарын зүгээс өндөр үнэлж эерэг сайн үнэлгээ ирүүлж байгаа.
    
Өнгөрсөн жил жүжигчин Shia LaBeouf дайны тухай өгүүлэмжтэй "Fury." драмд тоглож байхдаа өөрийн цэргийнхээ эрүүл шүдийг авдаг үйл явдал гардаг. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
Энэ үйл явдал дээр шүдний мэргэжлийн хүн ямар нэг эмчилгээний заалтгүйгээр эрүүл шүдийг авах ёстой юу? гэсэн ёс зүйн асуудал гарч ирж байна. Миний бодлоор бол кино үйлдвэрлэл хүмүүсийг ихэд цочроож болох үйл явдлыг үзүүлэхдээ түүний агуулгад төдийлөн анхаарлаа хандуулдаггүй. Энэ үйл явдлын хувьд энэ бол  шүдний мэргэжилтэн болгоны хариуцлагын асуудал бөгөөд яг ийм тохиолдолд анагаах ухааны ёс зүйн хүрээнд л шийдвэрээ гаргах хэрэгтэй юм.      

 


Tag:Ярилцлага, шүд авах, нүүр амны мэс засал

Бусад мэдээлэл:






avatar