Шүдний эмчийн мэргэжил шилдэг мэргэжлээр дахин тодорлоо
15-Jan-2015 4.0 0

WASHINGTON, USA: Жил болгон U.S News & World Report уламжлалт ёсоор АНУ-ын шилдэг 100 мэргэжлийг зарладаг. Энэ жилийн хувьд уг хэвлэлийн газар шүдний эмч, болон шүдний эрүүл ахуйч мэргэжил нь бас дахин АНУ-ын шилдэг 100 мэргэжлийн тоонд багтсаныг зарласан бол шүдний эмчийн мэргэжил жагсаалтын 1-р байранд орсон байна.


Шүдний эмчийн мэргэжил ийнхүү өндөр эрэмбэд зарлагдсан нь уг мэргэжлийн ажиллах хүчний эрэлт ихсэж байгаа болон ажилгүйдлийн хэмжээ маш бага зэргийг тооцсон төдийгүй уг мэргэжил нь ажил болон амьдралын балансыг хамгийн сайн тохируулж чаддаг мэргэжил гэж үзсэнийх гэнэ.


U.S. News & World Report-ийн зарласнаар шилдэг 10 мэргэжлийн 7 нь эрүүл мэндийн салбарын мэргэжил хамаарагдаж байгаа бөгөөд хамгийн эхэнд шүдний эмчийг нэрлэсэн бол түүний дараа бие даан үйл ажиллагаа явуулдаг сувилагч №2-т, өрхийн эмч №3-т орсон бол шүдний эрүүл ахуйч №5-д орсон байна.


Мэргэжлүүдийг ийнхүү ангилж байр эзлүүлэхдээ уг мэргэжлийн эрэлт хэрэгцээ, ажиллах хүчний өсөлтийн төлөв байдал, ажилгүйдлийн байдал, уг мэргэжлээс авах сэтгэл ханамж зэрэг дээр үндэслэдэг юм байна. АНУ-ын Ажиллах хүчний стаистик судалгааны байгууллагын таамаглаж байгаагаар 2012-2022 оны хооронд шүдний салбарын ажиллах хүчний өсөлтийн хурд 16%-д хүрэх бөгөөд 23000 гаран шинэ бизнес шинээр нээгдэнэ гэж үзэж байна. Тус салбарын ажилгүйдлийн хэмжээ дөнгөж 0,9% байна.


Шүдний эмч нь мөн 2015 онд хамгийн их орлоготой эрүүл мэндийн мэргэжлийн нэгээр шалгарсан бөгөөд U.S. News & World Report мэдээллээр түүний урд ерөнхий эмч орсон байна. 2013 онд шүдний сувилагчийн дундаж орлого 35640 доллар байсан бол шүдний эрүүл ахуйчийнх 71530 доллар байлаа.  

 


Tag:үйл явдал, америк, Шүдний эмч

Бусад мэдээлэл:






avatar