McDonald’s албан ёсоор хүлцэл өчлөө
18-Jan-2015 473 0.0 0

TOKYO, Japan: Олон улсын мэдээллийн агентлаг Ройтерсийн мэдээлж байгаагаар түргэн хоолны худалдааны сүлжээ McDonald’s-ын Японы салбараас өнгөрсөн онд Франц шарсан төмснөөс хүний шүд олсон нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр том сенсаци дэгдээж байсан бол саяхан мөн хоолноос нь хуванцар зүйл гарч ирсэн нь олон нийтийг цочролд оруулаад байна.  


1-р сарын 7 өдөр McDonald’s Japan-ын гүйцэтгэх удирдлагуудын хийсэн хэвлэлийн бага хурал дээр нэг үйлчлүүлэгчийн хоолноос хуванцар зүйл гарсаныг нотолж энэ талаар тайлбар өглөө. 2014 оны 8-р сард тус рестораны Франц шарсан төмснөөс хүний шүд гарч ирж байсан бол саяхан мөн хуванцар зүйл гарч ирж тэр нь тухайн хоолыг идэж байсан хүүхдийн аманд гэмтэл учруулсан байна.  McDonald’s-ын Японы салбарын зүгээс олон нийтэд ийм таагүй зүйл учруулсандаа хамармсаж байгаа илэрхийлээд хүлцэл өчлөө.


Рестораны удирдлагууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр тухайн рестораны түргэн хоолнууд нь аюулгүй гэдэгт санаа зовохгүй байж болохыг илэрхийлээд тус хуванцар зүйл хоолнд яагаад орох болсон шалтгааныг судалж байгаа гэж мэдэгдлээ.  

 


Tag:үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar