Хэлээрээ сонсох боломжтой шинэ төхөөрөмж туршиж байна
18-Jan-2015 0.0 0

FORT COLLINS, Colo., USA: АНУ-ын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй иргэдийн тоо 36 саяд хүрээд байна. Хэдйигээр орчин үед сонсголын бэрхшээлийг шийдэх хамгийн сайн арга нь чихиний имплант суулгац боловч бүх иргэд уг эмчилгээг хийлгэх боломжгүй байгаа юм.  Иймд судлаачид шинэ арга технологийг байнга эрэлхийлж байгаа бөгөөд амны хөндийн эрхтнээрээ буюу хэлээрээ сонсох шинэ боломжийг нээгээд байна.


Энэхүү төхөөрөмжийг Колорадогийн Их Сургуулийн судлаачид хөгжүүлж байгаа бөгөөд Bluetooth дамжуулагч бүхий сонсголын хэсэгтэй бөгөөд уг хэсэг нь дуу авиаг мэдэрч Bluetooth дамжуулагчаараа дуу авиаг цахилгаан импульс болгон хэлний мэдрэгч төхөөрөмжид дамжуулдаг гэнэ. Өөр хоорондоо ялгаатай цахилгаан импульсууд нь жирвэгнэх эсвэл үл мэдэг чичигнэх байдлаар мэдрэгддэг байна.


Хүний хэлэнд хэдэн мянган мэдрэлүүд байрладаг бол хэлнээс ирж буй мэдрэхүйн нарийн төвөгтэй мэдээллийг тархи ялган хүлээн авах чадвартай гэж судлаачид үзэж байна. Түүнчилэн өвчтөний тархи сургалтын аргачлалын дагуу өвөрмөц хэв маягийн мэдээллийг үг авиа зэргээр шинээр суралцах суулгах боломжтой тул энэ арга замаар сонсголыг амны хөндийд шилжүүлж хэлээрээ дуу авиаг мэдрэх боломжтой болж байгаа юм гэж судлаачид тайлбарлаж байна.


Энэхүү төхөөрөмжийн эхний патентийг авсаны дараа судлаачид хэлний аль хэсэг цахилгаан импульсуудыг мэдэрч байгаа эсэх тэдгээр нь хүн болгонд харилцан яалгаатай байгаа эсэхийг тодруулах судалгаа эхлэх гэнэ. Энэ судалгаанаас шалтгаалан уг төхөөрөмжийг стандартчилсан цахилгаан импульстэй үйлдвэрлэх үү аль эсвэл хүн тус бүрт тохирсон өвөрмөц тохиргоотойгоор хийх үү гэсэн асуудлыг шийдэх юм байна


Судлаачид өөрсдийнх нь дэвшүүлж буй энэ аргачлал нь хор хөнөөл багатай, хямд өртөгтэй чихний сонсголын суулгацыг орлох төхөөрөмж болно гэдэгт итгэж найдаж байгаа гэнэ. Өнөөгийн байдлаар сонсоголын суулгац нь дэлхийн хэмжээнд хамгийн амжилттай протез эмчилгээний нэгээр тоцогдож байгаа бөгөөд үүний тусламжтайгаар сая сая сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонсоголыг нөхөн сэргээж өгч байна. Гэсэн хэдий ч уг суулгацыг суулгуулах хүсэлтэй хүн бүрт энэ нь боломжгүй бөгөөд мэс заслын өртөг өндөр, нөгөө талаар дотор чихний мэдрэлийн эсийг нэмж гэмтээдэг зэрэг олон шалтгаантай гэнэ. Чихний суулгац үйлдврэлэгчдийн мэдээлж байгаагаар 2000 онд уг суулгац эмчилгээг АНУ-ын оthe Food and Drug Administration хүлээн зөвшөөрсөнөөс хойш өнөөг хүртэл 40 000 насанд хүрэгчид, 30 000 хүүхдэд суулгаад байна. Колорадогийн Их Сургуулийн судлаачдын судалгаагаар суулгац эмчилгээний өртөг нь оношилгоо, имплант, мэс засал, дагалдах эмчилгээ зэргийг оролцуулаад 100 000 долларыг давах болсон нь хүн бүр уг эмчилгээг хийлгэхэд тулгарч буй гол бэрхшээл болооод байна.    

 


Tag:судалгааны тойм

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar