Шүдний эмч нар гэрлэх дуртай
20-Jan-2015 0.0 0

NEW YORK, USA: Долоо хоног тутмын бизнес мэдээллийн Bloomberg Businessweek сэтгүүлийн судалгаагаар шүдний эмч мэргэжилтэй хүмүүс нь хамгийн их гэрлэх дуртай мэргэжилтнүүдээр тодорсон байна. Сэтгүүлд мэдээлсэнээр бол АН-ын шүдний эмч нарын 81% нь гэр бүл зохиосон байгаа нь тус улсын бусад төрлийн мэргэжитнүүдтэй харьцуулахад гэрлэлтийн хувь хамаагүй өндөрт байгаа юм байна.


Bloomberg Businessweek-ийн судлаачид Америкийн олон нийтийн судалгааны материалыг түшиглэн уг судалгааг хийсэн бөгөөд 1950-2010 он хүртэл уг мэргэжилтнүүдийн гэрлэлт болон салалт зэргийг тусгаж өгсөн байна.
Сүүлийн 50 жилийн турш шүдний эмч нь Америкийн Нэгдсэн улсын шилдэг 10 мэргэжилд үргэлж багтаж ирсэн бөгөөд энэ мэргэжлийн хүмүүс нь бусдаас илүү гэрлэх гэр бүл зохиох сонирхолтой болох нь батлагдсан байна. Шүдний эмч нь 1980-аад оноос Америкийн шилдэг 3 мэргэжлийн нэгд багтах болсон бол 2001 болон 2010 онуудад шилдэг мэргэжлийн №1-т орж байсан гэнэ.


Өнгөрсөн долоо хоногт  U.S. News & World Report шүдний эмчийг Америкийн шилдэг 100 мэргэжлийн №1 мэргэжлээр зарласан бөгөөд тус салбарын ажиллах хүчний өсөлт, ажилгүйдлийн хувь маш бага, ажил амьдралын бланс хамгийн тохиромжтой гэсэн үзүүлэлтээр уг мэргэжил бусдаасаа илт тасархай тэргүүлсэн байна.

 


Tag:үйл явдал, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar