Олон улсын толгой хүзүүний хавдарын мэргэжилтнүүд чуулах гэж байна
21-Jan-2015 0.0 0

ESSEN, Germany: 20 гаран улсын толгой хүзүүний хорт хавдарын чиглэлийн мэргэжилтнүүд энэ сарын 22-24 хооронд Германы Эссен хотод цуглаж Толгой ба хүзүүний хорт хавдарын Олон улсын Анхдугаар Симпозиумыг зохион байгуулах гэж байна. Толгой хүзүүний хавдрын туршилт судалгааны чиглэлээр симпозиум нь цаашид байнга зохион байгуулагдах бөгөөд Германы Чих хамар хоолойн нийгэмлэгийн хавдарын салбартай хамтран ажиллах юм байна.

Энэхүү хуралд оролцогчид хавдарын томрох болон үсэрхийлэх механизмын талаар голлон авч хэлэлцэх бөгөөд эмч болон судлаачидад ашиглах боломжтой хавдрын эсийн харилцан үйлчлэлийн талаар хангалттай ойлголт өгөхүйц орчин үеийн шинэ технологийг танилцуулж дархлаа эмчилгээний одоо хүрээд буй хөгжил дэвшлийн талаар хэлэлцэх гэнэ.

Хурлын зохион баайгуулах комиссын дарга  Prof. Stephan Lang нь Эссен Их Сургуулийн эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмнэлгийн захирал бөгөөд олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдийн нэг юм. Энэхүү симпозиум нь шинэ залуу судлаачид болон ахмад үеийн хэн хэнд нь нээлттэй бөгөөд мэдлэг туршлагаа хуваалцахад нь урамшуулан дэмжих юм байна. Хурлын илтгэлүүд нь тодорхой сэдвийн хүрээнд секцүүдэд хуваагдах бөгөөд толгой хүзүүний хавдрын чиглэлээр хамгийн сүүлийн үеийн ололт амжилтын талаарх илтгэлүүд байх гэнэ.


Tag:үйл явдал, конференц

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar