Ярилцлага: IDS-ийн рекорд тогтоож буй шинэ амжилтууд
22-Jan-2015 0.0 0

Нэгдүгээр сарын эхний өдрүүдэд IDS-ийн бүртгэлийн тоо хэдий нь 2013 оны бүртгэлээс давж гарсан бөгөөд энэ удаагийн International Dental Show (IDS)-д оролцох компаниудын тоо түүхэн рекорд амжилт тогтоогоод байна. Хоёр сарын дараа Герман улсын Cologne хотод болох шүдний салбарын хамгийн томд тооцогдох энэхүү үзэсгэлэн яармагт одоогийн байдлаар 125000 гаран мэргэжилтнүүд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа гэнэ. Уг арга хэмжээний зохион байгуулалтын албаны дарга Katharina C. Hamma Dental Tribune Online-д ярилцлага өгсөнийг орчуулан толилуулж байна.

Dental Tribune Online: Германы Шүдний Үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээллээс авч үзвэл сүүлийн хоёр жил гаран хугацаанд Герман улсын дотоодын шүдний материал үйлдвэрлэл, үйлчилгээний зах зээл маш тогтвортой бат бэх хөгжил дэвшилд хүрсэн байна. Энэ удаагийн IDS-ийн ийнхүү өсөн нэмэгдэж байгаа үзүүлэлт нь үүнтэй холбоотой гэж та үзэж байна уу?

Katharina C. Hamma: Хоёр сарын дараа  International Dental Show 2015 буюу олон улсын шүдний үйлдвэрлэгчдийн хамгийн том цугларалт гайхамшигт үзүүлэлттэйгээр дахин уулзах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээнд дэлхийн 56 улсын 2150 компани оролцох учир энэ нь шүдний материал технологийн үйлдвэрлэлийн салбарын хамгийн томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогдох нь зүйн хэрэг юм. Энэ удаагийн IDS шинээр оролцож байгаа компаниудын үзүүлэлтээр рекорд амжилт тогтоогоод байна.

Мэдээж Германы дотоодын шүдний зах зээл хүчирхэг хэвээр тул уламжлал ёсоор IDS-ийн бүх салбарыг хамран өргөн хүрээнд манлайлан оролцоно. Мөн түүнчилэн энэ удаагийн үзэсгэлэнд гадаадаас ирж оролцож буй компаниудын тоо түүхэн рекорд амжилт тогтоогоод байна. 2015 онд үзэсгэлэнгийн 70%-ийг гадаадын компаниуд эзлэж байгаа нь өнгөрсөн удаагийн үйл ажиллагаанаас илт том дэвшил гарсаныг харуулж байна.

Ямар улсуудаас ирж оролцох вэ?

Материал, тоног төхөөрөмж, үйлчилгээний шинэ боломжуудын танилцуулах цар хүрээгээрээ IDS нь дэлхийн хэмжээнд цорын ганц гэж хэлж болох хамгийн том арга хмжээ юм. Иймдээ ч  IDS нь 2 жил тутамд шинэ амжилтын хуудас эхлүүлдэг тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа арга хэмжээ юм.

Энэ үүднээс гадаадын ихэнх компаниуд энэхүү арга хэмжээнд заавал оролцохыг эрмэлздэг. 2 жил тутамд тэднийг үзэхээр дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрээс худалдан авагчид  Cologne хотод цуглардаг. Европ, Умард болон Өмнөд америк тив, Ойрх дорнод, Ази номхон далайн бүс зэрэг газар газраас ирдэг. Үзэсгэлэн үзүүлэх компаниуд нь Америк, БНСУ, Хятад, Франц, Швейцари, Тайвань, Турк, Израйль, Их Британи гээд олон газраас ирж байна. Нийтдээ хувийн болон олон нийтийн пүүс компаниуд, холбоо нийгэмлэгүүдийн хамтарсан 16 Joint павильон энэ удаа оролцоно.

2013 оны байдлаар нийт оролцогчдын 50% орчим нь гадаад улс орнуудаас ирж байлаа. Бидний судалгаагаар дэлхийн 149 орноос ирсэн байсан. Уламжлал ёсоор оролцогчдын дийлэнх хэсэг нь Европын гол түлхүүр зах зээл болсон Франц, Итали, Их Британиас ирдэг бол үзэсгэлэн өсөн нэмэгдэхийн хэрээр Зүнн Европын орнууд тэр тусмаа Балканий хойгийн орнуудаас ирж оролцох оролцогчдийн тоо ихсэж байна. Хойд болон өмнөд америкийн оролцогчид маш ихээр нэмэгдэж байгаа. Энэ удаа ихэнх шинээр ирж буй оролцогчдийг Ойрх дорнод, Азийн хэрэглэгчид бүрдүүлж байна.

IDS нь зохион байгуулах ажиллагааны технологийн тал дээр маш сайн анхаардаг. Энэ нь үзэсгэлэнгийн дэд бүтэц болон ложистикийн тал дээр ямар ахиц дэвшил авч ирж байна?

Тиймээ энэ бол үнэн. Хоёр жил тутам бид техникийн болон ложистикийн маш том сорилтонд ордог тул энэ чиглэлдээ мастер гэж хэлж болохуйц гайхамшигтай амжилтанд хүрсэн. Үзэсгэлэнд оролцогчид болгон үзэсгэнгийн зал болон тоног төхөөрөмж, видео аудио техникийн тухай нягт нямбай удирдамж авдаг.

IDS-ийн үзэсгэлэнгийн заланд тоног төхөөрөмжүүд нь ашиглахад маш эвтэйхэн бөгөөд уян хатан. Үзэсгэлэнгийн павильон засахад бид үйлчлүүлэгчиддээ техникийн дэд бүтцийг иж бүрэн бүрдүүлж өгч аудио болон видео тоног төхөрөмжүүд, шаардлагатай гэрэл болон дуу дүрсний шийдлүүдийг тэдний хүсэл шаардлагын дагуу хангаж өгч байна.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулагдах вэ?

Энд дахин давтаж хэлэхэд IDS шүдний материал тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүх салбарыг хамарч байгаа. Шүдний тусламж үйлчилгээний зах зээлд шаардлагатай материал болон үйлчилгээний бүх салбар тухайлбал лабаортори, халдвар хамгаалал, тоног төхөөрөмжийн арчилгаа тусламж үйлчилгээ бүгд байна.

IDS –д уламжлал ёсоор зохиогддог арга хэмжээнүүдэд өөрчлөлт ороогүй бөгөөд 3-р сарын 10 өдөр Dealers’ Day болон 4.1 заланд Speakers’ Corner арга хэмжээ болно. Оюутнууд болон залуу эмч нарт зориулсан  The Generation Lounge- арга хэмжээг Геранд төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулна. Энэ удаагийн IDS-д шинээр Career Day болон the Know-How Tours арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүнийг Германы Шүдний Холбоо болон Германы Шүдний Техникчдийн Холбоо хамтран зохион байгуулна.

Career Day арга хэмжээг өөрөө залуу шүдний эмч нарт зориулан зохион байгуулж байгааг дурдаж байсан. Энэ нь энэ насны бүлгийн хүмүүс тийм чухалд тооцогдож эхэлж байгаа гэсэн үг мөн үү?

IDS нь шүдний эмч нар, шүдний техникчид үйлдвэрлэгчид болон судалгааны байгууллагуудын төлөөлөгчдийн нэг дор цуглаж уулздаг уулзалт юм. Үр дүнгээс харах юм бол энэ цугларалтанд бүх насны мэргэжилтнүүд оролцдог.

Мэргэжилтнүүд өөр хоорондоо туршлагаа хуваалцах нь залуу үеийнхэнд мэдлэгээ дээшлүүлэх маш чухал ач холбогдолтой юм. Шүдний салбараас бусад технологийн салбаруудын нэгэн адил шинэ залуу үеийн мэргэжилтнүүд бидний ирээдүйн дүр төрхийг тодорхойлно. Иймд бид залуу үеийнхээ мэргэжилдээ өсөн нэмэгдэх боломжийг байнга дэмжиж урамшуулж байх ёстой.

Энэ удаагийн IDS-д мөн анх удаа Know-How Tours арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний зорилтот хэрэглэгч нь яг хэн юм бэ?

IDS 2015 үзэсгэлэн худалдаанд оролцогчиддоо ялангуяа Европоос өөр бүс нутгаас ирсэн хүмүүст уг арга хэмжээний үеэр Cologne хотын хоёр шүдний эмнэлгээр орж танилцах боломжийг олгож байна.  Энэ нь үзэсгэлэнд оролцогч гадаадын зочдод Герман улсын шүдний эмчилгээ үйлчилгээний стандарттай танилцах, материал технологийн ололт амжилтыг үзэх, мэдлэг туршлагаа хуваалцах сайхан боломж юм.

Үзэсгэлэнд оролцогчдын байрлах зочид буудлын талаар тайлбар өгвөл зүгээр байна. Та бүхэн энэ тал дээр ямар бэлтгэлтэй байна вэ?

Манай байгууллага Cologne хотын дотор болон түүний ойр орчмын 120 зочид буудалуудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Нийтдээ 90 000 унтлагын ор одоогоор бэлэн байгаа бөгөөд IDS-ийн веб хуудсаар дамжуулан захиалах боломжтой. Бидний зүгээс үзэсгэлэнд оролцогчдод хандаж аль болох эрт буудлуудаа захиалахыг зөвлөж байна.

Cologne хот нь Rhein-Ruhr zone-ы хамгийн том төв учир нийтийн тээврийн хэрэгсэл маш сайн хөгсөн газар. Иймд Cologne хотын ойр орчимд буудалласан хүмүүс ч нэг их цаг хугацаа алдалгүйгээр үзэсгэлэнд ирж очих боломжтой.

IDS нь Koelnmesse байгууллагын зохион байгуулдаг бусад үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад хэр сайн өсөн нэмэгдэж байгаа вэ?

Koelnmesse нь Герман улсын үйлдвэрлэлийн салбарын үзэсгэлэн яармаг зохион байгуулдаг хамгийн гол төв юм. Энд дэлхийн хэмжээний маш олон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг. Cologne хот нь Герман улсын Rhein-Ruhr эдийн засгийн бүсийн төвд оршдогоороо маш том давуу талтай.

Бид өөр хоорондоо маш ялгаатай олон салбарыг хамарсан 80 үзэсгэлэн яармаг, конференц зохион байгуулдаг.  Үүний 25 нь олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн тэргүүлэх арга хэмжээнүүдэд тооцогддог. Эдгээр нь дизайн урлал, хүнс, энтертайнмент, интерактив компьютер тоглоом гээд олон янз.

Эдэн дотроо шүдний технологийн салбарын IDS үзэсгэлэн худалдаа онцойлон дурдаж болох өсөн нэмэгдэж байгаа ирээдүйтэй үзэсгэлэн яармагуудын нэг юм.

Ярилцлага өгсөнд баярлалаа

 

 

  

 

 


Tag:үзэсгэлэн худалдаа, үйл явдал, Ярилцлага, IDS, конференц

Бусад мэдээлэл:






avatar