Шүдэлбэр зүүж унтах нь хатгаа тусах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлнэ
23-Jan-2015 0.0 0

TOKYO, Japan: Амны хөдний эрүүл ахуй муу байх нь ахимаг настай хүмүүсийн уушигны хатгалгаа тусах томоохон эрсдэлт хүчин зүйл юм. Японы судлаачид саяхан шүдэлбэрээ зүүж унтдаг хүмүүст уушигны хатгалгаа тусах эрсэл өндөр болохыг олж тогтоосон байна. Иймд тэд настай хүмүүсийг унтахдаа шүдэлбэрээ авч байхыг зөвлөж байна.

Судлаачид судалгаандаа 85 болон түүнээс дээш насны 228 эрэгтэй 296 эмэгтэй хүмүүсийг хамруулсан бөгөөд тэдгээр хүмүүсийн амны хөндийн төлөв байдал амны эрүүл ахуйн байдлыг 3 жилийн турш ажигласан байна. Эдгээр хүмүүсийн 20 нь хатгааны улмаас нас нөгчсөн бөгөөд 28 нь хатгааны улмаас эмнэлэгт хэвтсэн байна. Судлаачдын ажигласнаар шүдэлбэрээ зүүж унтдаг хүмүүс унтахдаа шүдэлбэрээ авдаг хүмүүсээс илү их хатгаа тусах эрсдэлтэй байжээ.

Түүнчилэн судлаачид шүдэлбэрээ зүүж унтдаг хүмүүсийн хэл болон шүдэлбэр дээр тогтсон өнгөрөөс  Candida albicans илрүүлсэн бол хяналтын бүлгийн хүмүүст энэ илрээгүй байна.

“Энэхүү судалгаа нь шүдэлбэрээ зүүж унтах нь зөвхөн амны хөндийн үрэвсэл үсгээд зогсохгүй уушигны хатгаа зэрэг ноцтой өвчин үүсгэх шалтгаан болдог гэдгийг нотлоод зогсохгүй олон нийтийг хатгаанаас сэргийлэхэд тус нэмэр болох юм” гэж судлаачид үзэж байна.

Энэхүү судалгаа нь “Denture wearing during sleep doubles the risk of pneumonia in the very elderly “ гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 2014 оны 10-р сарын дугаарт хэвлэгдсэн байна. Судалгааг Япон улсын Токио хотын Nihon University’s School of Dentistry болон Keio University’s School of Medicine хамтран гүйцэтгэсэн байна.


Tag:хиймэл шүд, ахмад настан, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar